Монгол шаазан урлалын үзэсгэлэн болно Ганц бие бүсгүйчүүд хайрын аялалд гарлаа Ч.Хүрэлбаатарын баярын мишээл Н.Энхболд нарыг сайдаар томилохыг дэмжив Хувийн хэвшлийн түншлэл дээр ажил явагдана Шинэ нээлт Би С.Зоригийн амийг хохироосон хэргийг ил болгоно Томуугийн вакцин ирлээ “Зоригдолын орон”-д зочлоорой Х.Баделханыг БХБ-ын сайдаар томилохыг дэмжив Буцалтгүй тусламжаар олгосон техник хэрэгслийг хүлээлгэн өгнө Сан Паулу баг Какаг тоглуулах боломжтой гэв Надад ажил хийдэг, бяртай сайд хэрэгтэй Би том хувьцаа эзэмшигч биш Үндсэн хуулийн цэц хуралдана Халаасны хулгайчдыг барилаа Португалд түймрийн улмаас 31 хүн амиа алджээ Хотын дарга С.Батболдыг Ерөнхийлөгч хүлээн авч уулзав “ОРГИЛ” рашаан сувиллыг хувьчиллаа Хийл хөгжмийн хувцастай марафонд гүйлээ
Улаанбаатар -6°
Бөхөнгийн 700 гаруй сэг зэмийг устгаад байна
2017.1.11

Ховд, Говь-Алтай аймгийн нутагт бөхөнгийн сүрэг халдварт мялзан өвчний улмаас үхэж үрэгдэж байна. Энэ сарын 9-ний өдрийн мэдээгээр хоёр аймгийн есөн сум /Ховд аймгийн Дарви, Чандмань, Говь-Алтай аймгийн Тонхил, Халиун, Шарга, Дарви, Төгрөг, Хөхморьт, Баян-Уул сум/-ын нутагт нийт 693 орчим бөхөн үхсэн гэх мэдээллийг мэргэжлийн хяналтын байгууллагаас өгөв.

 

 

Харин өнөөдрийн байдаар ойролцоогоор 700 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгасан гэх мэдээллийг орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн өгөв. Бөхөн өргөн уудам нутагт амьдардаг тул хаана, хэдэн бөхөн үхсэнийг яг нарийвчлан тогтооход бэрхшээлтэй байгаа аж.  

 

Ховд аймгийн Дарви, Чандмань сумын ЗДТГ-аас хоёр Ажлын хэсэг гарч халдварт өвчнөөр үхсэн амьтны сэг зэмийг устгах нүхийг зохих журмын дагуу бэлтгэжээ. Мөн ДБХС-ийн Ховд дахь салбарын мэргэжилтнүүд бөхөнгийн байршил нутгуудаар өвчний тархалт ямар хэмжээнд байгааг тандах судалгаа хийж эхэлжээ. Говь-Алтай аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг мөн голомтын бүсэд ажиллаж байна.

Бөхөнгийн 700 гаруй сэг зэмийг устгаад байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг