О.Баасанхүү МАХН-аас гарах уу УАШТ: Ц.Цогтбаатар Д.Хадбаатарт ялагдав Хүүхдийн 30 ортой тасаг нээлээ Зон олны намыг бүртгэсэнгүй Монгол “Ажиглалтын жагсаалт”-аас гарсангүй Хэргийн мөрөө баллах гэж түймэр тавиагүй Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт хэргийг тохох гэж улайрч байна Академичид 11 эрдэмтэн нэр дэвшлээ Сүрдүүлэгчийг албадан гаргажээ Дотоодын цэргийг сэргээнэ Монголд 122 орны 23 737 иргэн амьдарч байна 17 жилийн хугацаанд 265 монгол хүүхэд үрчлэгджээ Иргэний харьяатын үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ Эва Мендес: Би илүүдэл жингийн өмнө ялагдал хүлээсэн Д.Сумъяа, М.Уранцэцэг нар шигшээ наймд үлдэв Өөртөө хөнгөлөлт эдэлсэн асуудал байхгүй Том Хиддлтон найз бүсгүйтэй болжээ Ли Жэ Ёнгийг баривчлахаар боллоо С.Эрдэнэ ИТХ-ын даргаар хүргэнээ томилжээ Улсын бүртгэлийн үйлчилгээг цахим хэлбэрт шилжүүлнэ
Улаанбаатар -22°
Хөрөнгө оруулалтын газрынхан цусаа хандивлалаа
2017.1.11

Нэг хүний өгсөн цус гурван хүний амийг аврах боломжтой байдаг. Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын 80 гаруй ажилтан албан хаагч өнөөдөр 200 гаруй хүний амь насыг аврах боломжийг бүрдүүлж өөрсдийн цусаа сайн дураараа хандивлалаа. Тус байгууллагын хамт олон нийслэлийн харьяа газрууд, төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэхүү аянд нэгдэж цусаа хандивлахыг уриалж байгаа аж.

 

 

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын орлогч дарга Д.Хаянхярваа “Манай газрын хамт олон сар бүр нэг сайн үйлсийн аян өрнүүлж байхаар болсон. Энэ ажлынхаа эхлэл болгож Цус сэлбэлт, судлалын төвд хүсэлт гаргаж сайн дураараа цус хандивлах өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгт манай байгууллагын 80 гаруй албан хаагч оролцож байна. Цаашдаа төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудыг сайн дураараа бусдын эрүүл мэнд, сайн сайхны төлөө цус хандивлах аянд нэгдэхийг уриалж байна” гэж ярилаа.

 

Цус сэлбэлт, судлалын төвийн Донор зохион байгуулах тасгийн их эмч Р.Энхтуяа “Манай төвөөс төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажилласаар ирсэн. Өнөөдрийн хувьд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын хамт олноос хүсэлт тавьсны дагуу явуулын цус цуглуулах бригад маань ирээд байна” гэлээ.

 

Цус сэлбэлт, судлалын төв өдөрт 100-120, жилдээ 25 мянгаас дээш хүнээс цус авах төлөвлөгөөтэй ажилладаг аж. Ингэж ажилласан тохиолдол цусны нөөц бүрэн хангагдах боломжтой гэж үздэг юм байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэлээллээ.

Хөрөнгө оруулалтын газрынхан цусаа хандивлалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 1-р сарын 16, Даваа гараг