Таван зорчигчтой онгоц худалдааны төвд осолджээ Татвар нэмэх тодотгол Гэмтсэн үсээ кофегоор эмчлэх арга ХДХВ-ын талаар хаалттай уулзалт болно Бич, тахиа жилтнүүд хянамгай байх өдөр Цас орж,цасан шуурга шуурна Монгол-Японы стратегийн зөвлөлдөх уулзалт болно Ц.Мөнх-Оргил БНХАУ-д айлчилж байна Солонгост байгаа монголчууд малчдад тусламж илгээлээ Сүм хийдүүдээс 225 зөрчил илрүүлэв ”Насны хишиг”-ийг олгож байна НОБГ галын аюулгүй байдлыг хангуулж байна Монголбанк цаашид төсвийн шинжтэй хөтөлбөр хэрэгжүүлэхгүй Шүүгчийг буруутгасан гомдол өсчээ Супер азтан тодорсонгүй Нийслэлээс хөгжлийн томоохон төслүүдээ танилцууллаа Жоли экс нөхрийнхөө талаар ярихаас татгалзав Малайз улс Пхеньянаас Элчин сайдаа эргүүлэн татлаа Парис Хилтон найз залуутай болжээ МҮЭХ-ноос Ерөнхий сайдад хандлаа
Улаанбаатар -15°
“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарлалаа
2017.1.11

 

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт эрхлэх асуудлын хүрээний агентлаг байгууллагын дарга нартай 2017 онд хийж хэрэгжүүлэх ажил, үүрэгтэй холбоотойгоор үр дүнгийн гэрээ байгуулав.

 

 Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд үр дүнгийн гэрээний биелэлт чиглэх юм. 2017 оныг ХЗДХ-ийн салбар бүхэлдээ “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгох зорилтыг дэвшүүлж байна. Энэ хүрээнд иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх ажлыг шинээр зохион байгуулж, гэмт хэрэг эрх зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажлын үр нөлөөг дээшлүүлэхэд анхаарч, орон нутгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа дээшлүүлж, эдийн засаг, бизнесийн орчинд үзүүлэх хууль зүйн албаны үйлчилгээг чанарын шинэ шатанд гаргахаар зорьж байна. Хууль зүй, дотоод хэргийн салбарын байгууллагуудын үйл ажиллагаа иргэдэд улам бүр ойртож, онлайн болон орчин цагийн мэдээллийн технологийн үйлчилгээний дэвшилтэт хэлбэрүүдийг ашиглах замаар иргэд, байгууллагад үзүүлэх үйлчилгээг хөнгөн шуурхай, хялбар болгох, архив, бүртгэл, оюуны өмч, гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн байгууллагуудын мэдээллийн санг илүү нээлттэй болгох зэргээр эрх зүйн үйлчилгээг шинэ түвшинд гаргах шаардлагатай байгааг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт хэллээ.

 

“Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээний жил” болгон зарлалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 2-р сарын 21, Мягмар гараг