Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ Х.Баделханыг Засгийн газрын гишүүнээр томилохыг дэмжлээ Хамтрагчаа гэмтээсэн тамирчин 8 тоглолтоор шийтгүүллээ Маргааш “Залуусаа нэмье” өдөрлөг болно “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо Чуулган завсарлалаа ”Үдийн хоол” хөтөлбөрт болгоомжтой хандана МҮЭХ-г АТГ гурван удаа шалгажээ УИХ-ын чуулганы эерэг ишлэлүүд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Улаанбаатарт болно
Улаанбаатар 10°
900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаж, ариутгал хийжээ
2017.1.11
 

Ховд, Говь-Алтай аймгийн зарим сумдад бөхөн олноор хорогдсон тухай мэдээллээр Ховд аймгийн мал эмнэлэгийн газар хорогдсон бөхөнгөөс дээж авч шинжлүүлэхэд “Бог малын мялзан” өвчин болох нь тогтоогдсон билээ.

 

Тиймээс холбогдох хууль журмын дагуу төв, орон нутгийн мэргэжлийн байгууллагын мэргэжилтнүүдээс бүрдсэн хоёр ажлын хэсэг Ховд, Говь-Алтай аймгуудад ажиллаж, үхсэн бөхөнгийн сэг зэмийг устгах, ариутгаж, халдваргүйжүүлэх арга хэмжээг авч, судалгаа шинжилгээ хийн ажиллаж байна.

 

 

Тэгвэл өнөөдөр БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэг, Биологийн хүрээлэн зэрэг мэргэжлийн байгууллагуудын холбогдох мэргэжилтнүүд бог малын мялзан өвчнөөр бөхөн өвчилсөн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл хийж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

 

Одоогийн байдлаар орон нутагт ажиллаж байгаа ажлын хэсгийнхэн 900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаад байгаа аж. Түүнчлэн мэргэжлийн байгууллагууд өвчнийг тархахаас хэрхэн урьдчилан сэргийлэх, бөхөн өвчилсөн голомтын хилийг нарийвчлан тогтоох, өвчин гарсан бэлчээрт малын шилжилт хөдөлгөөнийг хориглох, хорио цээрийн хяналтыг чангатгах,  малчид үхсэн бөхөнгийн сэг зэмтэй таарвал яаралтай мэдэгдэж байх зэрэг асуудлуудыг тусгасан зөвлөмжүүдийг гаргасан байна.

 

 

Цаашид уг өвчний тархацыг нэмэгдүүлэхгүй байх, хар сүүлт, янгир зэрэг тухайн өвчин тархсан бүс нутагт байгаа салаа туурайтай амьтдад өвчин тархах нөхцлийг хязгаарлах арга хэмжээ авахын тулд олон улсын байгууллагуудаас тусламж дэмжлэг авах, үүний тулд нэгдсэн мэдээллийг бэлтгэн мэдээлэх, шаардагдах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх, зэрэг асуудлуудыг нэн тэргүүнд шийдвэрлэх хэрэгтэй байгааг онцоллоо.

 

 

900 гаруй бөхөнгийн сэг зэмийг устгаж, ариутгал хийжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 19, Пүрэв гараг