”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ
2017.1.11

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ. Тус хорооны “Алтан-Овоо”-ны хэсэгт оршин суудаг иргэдийн хүсэлтээр Нийслэлийн тээврийн газраас Ч26 чиглэлийн маршрутыг гаргажээ. Өнөөдрөөс “Алтан овоо – Саппоро – 10 дугаар хороолол” чиглэлд нийтийн тээврийн дунд оврын 9 автобус үйлчилгээнд гарч байна.

 

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар Сонгинохайрхан дүүргийн нийтийн тээврийн үйлчилгээ хүрдэггүй зарим газруудад ийнхүү эхнээс нь шинэ чиглэл нээж байгаа нь энэ юм. 26 дугаар хорооны хувьд 20 гаруй мянган хүн амтай. Нийтийн тээвэр явдаггүйгээс зарим иргэд 2-4 км алхаж байж автобусанд суудаг байсныг тус хорооны Засаг дарга Э.Ууганцэцэг хэллээ.

 

НИТХ-ын дарга Ц.Сандуй шинэ чиглэлийн нээлтэнд оролцох үеэрээ “Ч62 чиглэлийн автобус зөвхөн 26 дугаар хорооны төдийгүй СХД-ийн 2, 3, 20, 18 дугаар хорооны 30 гаруй мянган хүнд үйлчилнэ. Өмнө нь зөвхөн бага оврын микро автобус болон такси явдаг байсан бол иргэд маань өнөөдрөөс нийтийн тээврийн автобусаар зорчих боломж нээгдэж байна.” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Бид иргэдтэй уулзалт хийх бүрт алслагдсан хороодын иргэдийн тавьдаг гол асуудал нь нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийн талаар байсан. Хүүхдээ сургууль цэцэрлэгт нь хүргэж өгөхөөс эхлээд ажилдаа явах зэрэгт маш их хүндрэл учирдагийг иргэд бидэнд хэлсэн. Харин одоо НИТХ-ын дарга Ц.Сандуйгийн санаачлагаар нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдэж байгаад иргэд баяртай байна” гэсэн юм.

 

СХД-ийн 26 дугаар хорооны иргэд ч гэрэлтүүлэгтэй замаар дулаан, тохилог автобусаар явах болсондоо баяртай байгаагаа энэ үеэр хэлж байлаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сонгинохайрхан дүүрэгт нийтийн тээврийн шинэ чиглэл нээгдлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг