Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар
Мэтт Дэмон: Эр хүн хэтэрхий романтик байх нь ичгэвтэр хэрэг
2017.2.17

Холливуудын нэрт жүжигчин Мэтт Дэмон өчигдөр “ELLEN” шоунд оролцож, ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна. Тэрбээр сүүлд “Цагаан хэрэм” уран сайхны кинонд тоглосон юм.

 

 

-Хэдхэн хоногийн Гэгээн хайрын баяр болсон. Энэ баяраар хайртай гэргийгээ хэрхэн баярлуулав?

-Одоо байгаа наснаасаа 10 эсвэл 20 насаар залуу байсан бол энэхүү баярт ихээхэн ач холбогдол өгөх байлаа.

 

-Ингэхэд та хэдэн настай юм бэ?

 

-46 нас.

 

-Ийм залуухан байж өөрийгөө хөгшин гэж бодоод байгаа юм уу?

 

-Тийм л болж таарлаа.

 

-Таны гэргий Лусиана Барросо гомдоллохгүй байна гэж үү. Хэрвээ хайртай хүнээсээ шоколад, цэцгийн баглаа аваагүй бол тэр эмэгтэй их л гуниглах байх даа?

 

-Тэр минь их ухаантай бүсгүй шүү дээ. Миний үйлдэл эхнэрт минь таалагдсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Гэхдээ хайрын баяраар эхнэртээ оройн хоол хийж өгсөн. Харин шоколад бэлэглээгүй. Дараа жил алдаагаа давтахгүй байх болно. Эхнэртээ бэлэглэсэн шоколадынхаа зургийг нийгмийн сүлжээндээ байршуулна.

 

 

-Амласан шүү?

 

-Мэдээж хэрэг. Би чинь эр хүн.

 

-Яриаг чинь сонсоод байхад тийм ч романтак эр биш бололтой. Гэтэл таны инээмсэглэл олон мянган эмэгтэйчүүдийг догдлуулдаг. Хувьдаа таныг их л романтик гэж боддог байлаа?

 

-Эр хүн хэтэрхий романтик байх ичгэвтэр хэрэг. Эр хүн эр хүн шиг байх хэрэгтэй. Гэхдээ би гэр бүлээ хэзээ ч хайраар дутааж байгаагүй. Хэдий их ажилтай байдаг ч эхнэртэйгээ ярилцах дуртай. Нэг нэгнээ ойлгох романтак байдлаас илүү гэж бодож байна.

 

-Та жүжигчин Жорж Клунитэй сайн найзууд?

 

-Тийм ээ би түүнийг коллеж байхаасаа л мэднэ. Амьдралынхаа бүхий л шатанд нөхөрлөж байна.

 

-Түүний хурим тун гайхалтай болсон. Ер нь тэр залуу хуримынхаа талаар тийм ч их яриад байдаггүй.

 

-Амаль бол гайхалтай бүсгүй. Тэр Клунид их тохирдог. Мэдээж хэрэг хурим үнэхээр төгс болсон. Амьдралдаа оролцсон хамгийн гайхалтай хуримуудын нэг гэхэд болно. Бүх зүйлс гайхалтай байсан.

 

 

-Клуни үнэхээр аав болох гэж байгаа юм уу?

 

-Тийм ээ. Ихэр хүүхэдтэй болох гэж байгаа.

 

-Гайхалтай.

 

-Тийм ээ. Клуни 54 насандаа аав болох гэж байна. Энэ бол гайхамшиг. /инээв/ Би түүнийг мэддэг болоод 30 жил болж байна. Тэр энэ хугацаанд олон удаа л баярлаж байсан. Гэхдээ тэр эхнэрээ жирэмсэн болсон гэдгийг сонсоод үнэхээр баярласан. Анд минь аав болохыг их хүсдэг байсныг л тэр үед мэдэрсэн.

 

-Ихрүүд хэзээ төрөх юм бэ?

 

-Долоодугаар сард.

 

-Яагаад кино урлагийг сонгосон юм бэ. Энэ талаар асуухад хэтэрхий оройтсон ч гэсэн би уран бүтээлчдээс ийнхүү асуух их дуртай?

 

-Зүгээр л миний хийж чадах ганц ажил байсан юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Мэтт Дэмон: Эр хүн хэтэрхий романтик байх нь ичгэвтэр хэрэг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 27, Даваа гараг