Улсын хэмжээнд 1.9 сая сонгогч саналаа өгнө “Говь” үйлдвэр хэвийн ажиллаж эхэллээ Зөөврийн хайрцгаар санал авч байна Нийслэлд 936 мянган сонгогч санал өгнө Сурталчилгаа өндөрлөж, сонголт хийх үлдлээ Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Ерөнхий сайд ”Говь”-д зочилно СЕХ-ноос уриалга гаргажээ Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байна 10 дугаар хорооллын туслах замыг шинэчилнэ “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо Сонгогчдын хуруунд бэхээр тэмдэг тавина Н.Оюундарь Европын парламентын гишүүнтэй уулзлаа 1990 оны цагаан Морин жилээс илгээсэн ЗАХИДАЛ Хэт халахыг сэрэмжлүүлж байна Хүмүүжигчдийн гэр бүлтэй уулзалт хийнэ Ихэнх нутгаар 30 градусыг давж хална Үс засуулахад тохиромжгүй
Улаанбаатар 29°
Сирид 652 хүүхэд амиа алджээ
2017.3.14

 

НҮБ-ын дэргэдэх Хүүхдийн сангийн тайланд “Өнгөрсөн онд иргэний дайн дэгдээд буй Сирид улсад 652 хүүхэд харамсалтайгаар амиа алдсан” хэмээн дурьдсан талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

Ойролцоогоор 2-10 насны хүүхдүүд амиа алдсан гэнэ. Өнгөрсөн 2015 онтой харьцуулахад 2016 онд амиа алдсан хүүхдүүдийн тоо 20 хувиар нэмэгдсэн талаар албаныхан мэдэгджээ.

 

Террорист бүлэглэлүүдийн алан хядах үйл ажиллагаанаас болж хүүхдүүд сургуульд сурч, боловсрол эзэмшиж чадахгүй байгаа юм. “CNN” агентлагт зургаан настай Ахмед хүү “Би эмч болохыг хүсдэг. Харамсалтай нь сургуулийг минь бөмбөгдчихсөн” хэмээн ярьжээ.

 

НҮБ уг асуудалд ихээхэн анхаарал хандуулан Сирид сургууль барьсан ч агаарын ажиллагаа эсвэл террористуудын довтолгооноос болж сургуулиуд үйл ажиллагаагаа тогтмол явуулж чадахгүй байна. Өнгөрсөн онд сургуулийн насны 850 хүүхдийг арми эсвэл террорист бүлэглэлд элссэн гэнэ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Сирид 652 хүүхэд амиа алджээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг