Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ Улаанбаатарт 22 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно Бусдын эд хөрөнгийг нууцаар авбал 30 хоног баривчилна Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ
Улаанбаатар 16°
Мөнгөөр үнэлэгдсэн албан тушаалын дэнчин
2017.3.14

Сөрөг хүчин шинэчлэл ширүүхэн үргэлжилж байна. Намын хорооны дарга, Үндэсний бодлогын хороод нэр дэвшүүлэх бүртгэл явагдаж байгаа.  АН-ын  бүх шатны намын хорооны дарга, Үндэсний бодлогын хорооны гишүүдийг сонгох санал хураалт ирэх дөрөвдүгээр сарын 2-нд зохион байгуулагдана.  Шат, шатны сонгуульд нэр дэвшигчид нэрээ бүртгүүлэхээс гадна тодорхой хэмжээний  хураамж төлж байгаа. Ер нь аль ч шатанд  санхүүжилтгүйгээр ажил урагшлахаасаа больсон гэхээс илүүтэй мөнгөгүй хүн албан тушаал горилох хэрэггүй, цөвүүн цаг.

 

АН-ын тухайд нийслэлийн намын даргад өрсөлдөхөд 90 сая төгрөгийн дэнчин төлөх юм билээ. Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөө экс НИТХ-ын дарга Д.Баттулга, экс гишүүн Ш.Түвдэндорж нар нэр дэвшихээр бүртгүүлсэн.  Үндэсний бодлогын хороонд нэрээ дэвшүүлэх эрхэм  3 сая төгрөг төлнө. Үүнээс гадна сонгуулийн хураамж болгон 3 сая төгрөг төлөх гэнэ.  Өмнө нь 1 сая төгрөг төлдөг байсан бол одоо 6 сая болж, зургаа дахин өсчээ. Үндэсний бодлогын хороо нийт 389 гишүүний бүрэлдэхүүнтэй. Тиймээс энэ суудлын төлөө намын үүр бүрээс  дор хаяж 3 эрхэм өрсөлдөнө гэхээр 1000 гаруй нэр дэвшигчдийн өрсөлдөж, энэ хэрээр санхүүжилт ч цулайх нь. Эдүгээ бүртгэл дахин хоёр хоногоор сунгагдсан. Нэрээ дэвшүүлэх эрхмүүдийн тоо ч нэмэгдэх биз.   Үүнийг АН-ын зарим гишүүд эсэргүүцэж, МАН-ын 60 тэрбумын араас орлоо гэж шинэ удирдлагуудаа шүүмжилж байна лээ.

 

Ер нь энэ нам  ямар нэг ажил,арга хэмжээ зохион байгуулахдаа  дуу шуутай өрнүүлдэг гэм биш зантай.  Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд АН-ын дотоод асуудал дандаа гадагш хальж, ил өрнөж ирсэн нь үүнийг гэрчилнэ. Намын дотоод асуудал хэлэлцэгдэх төдийд гадагшаа задарч байсан нь АН-ын үе үеийн удирдлагуудыг ажлаа хэрэгжүүлэхэд саад болж, асуудал үүсгэж байсан талтай. Өнөөдөр ч АН-ын шинэ дарга энэ зовлонг тойрсонгүй.

 

МАН-ын  хувьд гишүүд нэр дэвшихдээ намдаа тэрбум тэрбумын хандив өгдөг, гишүүдээсээ   60 тэрбумыг татах гэж байна гэсэн мессэж байнга гардаг. Гэхдээ энэ мессэжийг МАН-ын удирдлагууд үгүйсгэдэг төдийгүй, намын нэг ч гишүүний амнаас  баталсан үг унагаж байгаагүй. Учир нь энэ нь намын дотоод асуудал. Аль ч үед намынхаа дотоод бодлогыг гадагш  нь задалж, АН-ын гишүүд шиг  олон нийтэд ил мэдээлдэггүй нь МАН-ын онцлог.

 

АН-ын шинэчлэл ийнхүү  урьдын адил гадагш хальж, олон нийтэд нээлттэй явагдсаар. Шинэчлэлтэй үргэлжлээд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдээ тодруулна.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн АН-ын даргын, шинэчлэгдсэн багийнханд хариуцлага тооцох шалтаг шалтгаан болохгүй гэдгийг энэ намынхан  Их хурлаараа хэлэлцээд нэгдсэн шийдэлд хүрсэн. Тиймээс ч Ерөнхийлөгчийн сонгуульд хэнийг нэр дэвшүүлэх нь АН-ын даргын эрх мэдлийн хүрээний асуудал бус нийт гишүүдийн саналаар шийднэ.

 

 Өнөөдөр сөрөг хүчний байр суурин дээр байгаа экс эрх баригч намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх өрсөлдөх эрмэлзэлтэй горилогчид мундахгүй байна. Сүүлийн 15 жилийн хугацаанд энэ намын үйл ажиллагаанд тогмтол оролцох, ялангуяа парламентад сонгогдож байсан эрхэм бүр л өөрийгөө гололгүй,   Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхийг авах хүслийг битүүхэн тээж  яваа. Тиймээс АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхмийг сунгаагаар тодруулна. Одоогоор тус намаас  Н.Алтанхуяг, Э.Бат-Үүл нэр Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдээд байгаа. Харин Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх эрхмүүдээс хичнээн хэмжээний дэнчин шаардахыг одоогоор таашгүй. Ер нь бол намын дотоод асуудал л даа. Гэхдээ тухайн үедээ  мөнгөний хэмжээ их байгааг эсэргүүцсэн хэн нэг гишүүн нь олон нийтэд мэдээлчих биз. Харин эрх баригч хүчин МАН-ынхнаас л ганц ч үг унагахгүй болов уу.

 

Сөрөг хүчний шинэчлэл ийнхүү үргэлжилж байхад эрх баригчид ээлжит бус чуулганаа  зарлаж, эдийн засгийг бодлогоо хэлэлцэх эсэх нь мэдэгдэхгүй ичээнд орсон лугаа адил таг чиг л  байна. 

Н.Энхлэн

 

Мөнгөөр үнэлэгдсэн албан тушаалын дэнчин
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 29, Бямба гараг