Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар -6°
Алек Болдуин: Трампийг шоглох надад таалагддаг
2017.3.14

Холливуудын нэрт жүжигчин Алек Болдуин өчигдөр “Өглөөний мэнд Америкчуудаа” шоу нэвтрүүлэгт оролцжээ. 

 

 

-Сүүлийн үед та уран бүтээлд тоглохоосоо илүүтэй Ерөнхийлөгч Дональд Трампийг элэглэсэн үзүүлбэрээрээ илүүтэй цэнхэр дэлгэцээр гарах боллоо?

 

-“NBS” сувгийн “Saturday Night Live” нэвтрүүлгийн журмаар л Ерөнхийлөгч Дональд Трампийг  л дуурайсан юм.

 

-Та хоёрын гадаад төрх ижилхэн. Та үсээ шар болгоход Ерөнхийлөгч Трамптай ижилхэн харагдаж байна?

 

-Тийм шүү. Бид төстэй харагддаг учраас л телевизийн баг надад санал тавьсан байх.

 

-Трампийг элэглэх ямар байна?

 

-Дажгүй шүү. Үнэнийг хэлэхэд энэ эрхмийг шоглох надад таалагддаг. Тийм учраас л өнөөг хүртэл энэ үйлдлээ давтсаар байгаа байх.

 

-Трамп танай гэр бүлд ямар нэгэн муу зүйл хийсэн юм уу. Яагаад түүнийг сонгогдсон цагаас хойш тасралтгүй шоглосоор байгаа юм бэ?

 

-Азаар Трамп миний гэр бүлд ямар нэгэн муу зүйл хийгээгүй. Би бол жүжигчин. Жүжигчин хүн цаг үеэ маш сайн мэдэрдэг байх хэрэгтэй. Трамп бол дэлхийн хүн. Энэ эрхэм дэлхийн хамгийн хүчирхэг улсыг тэргүүлж байна. Түүний гадаад төрх гайхалтай гэхээсээ илүү өвөрмөц гэхэд болно. Түүний үсний засалтын талаар яриад ч яахав. /инээв/ Уран бүтээлчид бид цаг үеэ мэдэрсэн цагт л ажилтай бас орлоготой байна.

 

 

-Тэгэхээр эрхэм Ерөнхийлөгч таны мөнгө олох хэрэгсэл гэж үү?

 

-/инээв/ Таны л бодол. Бурхан минь би юу яриад л байна даа.

 

-Таны яриа их таалагдаж байна. Үзэгчдэд ч гэсэн таалагдаж байгаа гэдэгт итгэлтэй байна?

 

-Баярлалаа. Сэтгэл засах үг надад дутагдаж байлаа.

 

-Холливуудын олон алдартнууд шинэ төрийн тэргүүний талаар тааламжгүй мэдэгдэл хийсэн. Ер нь олны танил эрхмүүд хувийн үзэл бодлоо ингэж чөлөөтэй илэрхийлж болох юм уу. Таны бодол?

 

-Олны танил эрхмүүдийн үг нийгэмд илүү даацтай бас өргөн далайцтай хүрдэг гэхэд болно. Тийм учраас олны танил эрхмүүд их л бодлоготой ярьж бас хөдлөх хэрэгтэй юм шиг. Хэн нэгэн танд таалагдахгүй байж болно. Харин таны таалагдахгүй байгаа хүн хэн нэгэнд таалагдаж болно. Үг үйдлээс илүү хүчтэй байдгийн гол жишээ. Олны өмнө байдаг хүмүүс үргэлж л хяналттай байдаг.

 

-Та их орой аав болсон.

 

-Нэг хэсэг гэр бүл, хүүхэдтэй болохоос айдаг үе олон байсан. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхийн эрхээр амьдралын хамгийн чухал зүйл гэр бүл гэдгийг ойлгосон. Хүүхдүүд минь нарнаас хурц гэрэлтдэг. Тэдний минь булбарай зөөлхөн гар намайг тайвшруулдаг.

 

-Таныг хэвлэлүүд романтик нөхөр хэмээн бичдэг талаар?

 

-Тийм шүү. Надад итгээд миний гараас атгасан бүсгүйг жаргаах нь миний үүрэг. Тэр бүсгүйг уйлуулахгүй байх нь миний үүрэг.

 

 

-Инээмсэглэл тань олон бүсгүйчүүдэд таалагддаг. Таны тоглосон бүтээл бүхэн амжилт олдог.  Заримдаа энэ бүхнийг хувь тавилан хэмээн хүлээн авдаг уу?

 

-Үнэнч, шударга байсаны минь хариуд бурхан надад энэ амьдралыг бэлэглэсэн.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Алек Болдуин: Трампийг шоглох надад таалагддаг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 28, Мягмар гараг