Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ Улаанбаатарт 22 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно Бусдын эд хөрөнгийг нууцаар авбал 30 хоног баривчилна Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлэв Канцлер ирэх сард Москва хотноо айлчилна Ахмадуудаар гоёсон ”Алтан Өргөө” тоглолт Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгааг батлах боломжгүй Хайди Клумын экс нөхөр гэрлэнэ Дэми Ловато арслан шивүүлжээ МУГЖ С.Батсүх Б.Бат-Энэрэл хүүтэй хамтран дуулав Парламентын гишүүдийг барьцаалжээ Улс төр миний анхаарлыг татахгүй байгаа Ө.Пүрэвсүрэн таван жил дараалан Улсын аварга болов
Улаанбаатар
Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
2017.3.14

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувь нь цасан бүрхүүлтэй бөгөөд Орхон гол, Увс нуурын сав, Хангайн нурууны Идэр, Богд, Завхан, Чулуут, Хэнтэйн нурууны Хэрлэн, Улз, Их Хянганы нурууны Халх голын сав дагуу газраар цасны зузаан 15-25 см, цасны нягт 0.10-0.15 гр/см3 байна.

 

 

Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар их хэмжээний цас орсны улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн байсан. Харин өнөөдрийн байдлаар хаваржилтын нөхцөл байдал 17 аймгийн 124 суманд хүндэрсэн мэдээтэй байна.

 

 

Ихэнх нутгаар дулаарч гол, мөрөн, нуурын мөс хайлж, мөсөн дээгүүр ус урсах, мөс харлах зэрэг үзэгдэл идэвхижиж байгаагийн зэрэгцээ голуудын сав газарт мөсний зузаан эрчимтэй буурах, голуудын эрэг, татам орчимд айл өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын болон орон нутгийн чанартай автозам, гүүр усанд автаж болзошгүй байна.

 

 

Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар хаврын шар усны үер болон мөс цөмрөх эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Гол, мөрөн, нуурын мөс хайлах үзэгдэл идэвхжиж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 29, Бямба гараг