Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар -6°
Хялбараар нүдний хараагаа сайжруулцгаая
2017.3.15

Нүднийг харааг сайжруулах аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ таны хараа төрөлхийн муу бол тусгай эмчилгээ болон хагалгааны тусламжтай сайжрах болно гэдгийг сануулж байна. Компьютер, телевиз, бусад шалтгааны улмаас таны хараа муудсан бол эмчид заавал үзүүлэхийг зөвлөж байна. Эдгээр хүчин зүйлсээр хараа муудсан бол өөртөө тохирсон шил зүүснээр таны хараа эргэн хэвэндээ орно.

 

Алхам №2

 

 

Та оффисын ажилтан бол өдөрт 10 минутыг заавал нүдэндээ зориулаарай. Тасралтгүй 5-10 цаг компьютерийн өмнө суусан хүний нүд улайж, хорсдог. Тиймээс та гараа хүйтэн усаар угаагаад алгаа нүдэн дээрээ тавь. Энэ нь компьютерийн хорыг гадагшуулуулдаг.

 

Алхам №3

 

 

Өглөө сэрээд 2-3 минут нүдэндээ массаж хийх хэрэгтэй. Массаж нүднийг харааг сайжруулах болно.

 

Алхам №4

 

 

Нүдний хараагаа сайжруулах арга бол ойроос алсыг харах явдал. Эхлээд та хуруугаа хар, дараа нь ширээн дээр тавьсан зүйлсийг хар цаашлаад хаалга эсвэл шүүгээг хар. Нэг зүйл рүү удаан харах хэрэггүй. Аль болох хэмжээ болон байрлал нь өөр өөр газарт байгаа зүйл руу харах хэрэгтэй.

 

Алхам №5

 

 

Та тохойгоо нуглаад эрхий хураагаа гарга. Хуруу руугаа 15 секунт хар. Дараа нь тохойгоо нугалахаа боль. Гараа шулуун болгоод эрхий хуруугаа гараад дахин хуруу руугаа хар. Энэ мэтчилэн энгийн дасгалаар хараагаа сайжруулах боломжтой.

 

Алхам №6

 

 

Та эгц суугаад шал руу хар. Тэгээд төсөөлөл дотроо шалан дээр “8” тоо зур. Дараа нь байршлаа өөрчлөөд тааз, цонх зэрэг дээр “8” тоо зур. Энэ арга нүдний харааг сайжруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон.

 

Алхам №7

 

 

Өглөө гүйх үедээ замын эсрэг талын байшин эсвэл хашаа руу хар. Ер нь хол байгаа зүйл рүү анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй.

 

Алхам №8

 

 

Хараа сайжруулах дасгал. Эгц харж суугаад нүдээрээ дээшээ, доошоо, баруун, зүүн зүг рүү хар. Зөвхөн нүдээ хөдөлгөх ёстой. Нүдээ нухах, оролдох, хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх зэрэг нь нүдний хараанд сөргөөр нөлөөлдөг гэдгийг сана.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Хялбараар нүдний хараагаа сайжруулцгаая
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 28, Мягмар гараг