Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө Иргэд хариуцлага нэхэж байна Багийн Засаг даргыг улс төрийн зүтгэлтэн гэдэг үзлийг болих хэрэгтэй Төрийн албыг хэрхэн бэхжүүлэх вэ Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү
Улаанбаатар
Хулгайч нарыг үйлдэл дээр нь барьжээ
2017.3.14

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хулгайн гэмт хэргийг үйлдэл дээр нь илрүүллээ.

 

Орон сууцны вакум цонхыг түлхэн орж LCD, LED зурагт хулгайлдаг 18 настай О /эрхэлсэн тодорхой ажилгүй/, түүнд тээврийн хэрэгслээр үйлчилж, хамт хулгайн гэмт хэрэг үйлддэг 21 настай Б /оюутан/ нарыг үйлдэл дээр нь барьсан байна. Сэжигтэн Б, О нар нь энэ сарын 12-13-нд шилжих шөнийн 01:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн долоодугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцны нэгдүгээр давхрын айлын цонхоор нэвтэрч, эд зүйл хулгайлахаар завдаж байхад нь цагдаагийн алба хаагчид баривчилжээ.

 

Сэжигтэн Б, О нар нь С гэгчтэй нэгдэн хулгайн гэмт хэрэг үйлддэг байна. Тэдгээр этгээдийн холбогдсон 11 удаагийн үйлдэлтэй хэргүүд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд хэргүүдийг нэгтгэн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгах юм.

 

Сэжигтнүүд “Тэр айлын цонх бага зэрэг нээлттэй гэмээр түлхээд ороход боломжтой харагдсан. Бид тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор орчихсон. Айлаас хулгайлсан зурагтаа иргэдэд зардаг, хэрэв авахгүй бол барьцаалан зээлдүүлэх газарт тавьдаг” гэж мэдүүлжээ.

 

Иргэд та бүхнийг сонор сэрэмжтэй байх, эд зүйлсээ “урт гартнууд”-аас хамгаалахын тулд өөрөөс шалтгаалах арга хэмжээнүүдийг авах, цонх, хаалганы бэхэлгээ, хамгаалалтаа сайжруулах, гэр, орноо эзэнгүй орхисон тохиолдолд хөршүүд, хамаатан садандаа мэдэгдэх, эд зүйлээ хулгайд алдсан тохиолдолд цагдаагийн байгууллагад цаг алдалгүй хандахыг анхааруулж байна.

Хулгайч нарыг үйлдэл дээр нь барьжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 1, Даваа гараг