“Формула 1” -ийн шинэ ОД Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна Бэлхүүсээрээ хэрхэн турах вэ Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ Х.Баттулга, М.Энхболд нар хамгийн олон санал авав Сөүлийн саналаас Пхеньян татгалзжээ Челси клубын эхний сонголт “Ройтерс”: Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож “чадсангүй” Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад сайн өдөр Сонгууль: Дахин санал хураалт явагдана Моди АНУ-д айлчилж, Трамптай уулзжээ Дөрвөн хэсгийн хорооны саналын дүн хүлээгдэж байна В.Путинд ”тоогдсон” монгол бүсгүй Х.Баттулга тэргүүлж, М.Энхболд удаалж эхэллээ Э.Эрдэнэжамъян: Сонгуулийн луйвараа зогсоо МАХН-ын дэмжигчид үймээн дэгдээлээ Намуудын төлөөлөл СЕХ-нд иржээ Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Улаанбаатар 23°
“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
2017.3.14

Увс аймгийн Улаангом сумын Чандмань гэдэг газар 2017 оны 01, 02 дугаар саруудад их хүйтрэлттэй холбоотойгоор газар хагарсны улмаас гүний усаар тэжээгддэг голуудын усны түвшин нэмэгдэж халиа, тошин гүйснээс айл, өрх, аж ахуйн нэгж, байгууллага, улсын чанартай автозам, гүүр усанд автах эрсдэл үүсээд байгаа юм.

 

Тиймээс Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхийн тушаалаар томилогдсон “Шуурхай бүлэг” өнөөдөр Увс аймгийг зорилоо. “Шуурхай бүлэг”-ийн бүрэлдэхүүнд Зам тээвэр, хөгжлийн яам, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Барилга хот байгуулалтын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын холбогдох мэргэжилтнүүд багтсан байна.

 

“Шуурхай бүлэг” нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, аймгийн Онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгжийн гамшгаас хамгаалах талаар хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөхөөс гадна цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал боловсруулан Улсын Онцгой комисст танилцуулах юм гэж Онцгой байдлын еөрхий газраас мэдээллээ.

“Шуурхай бүлэг” Увс аймгийг зорилоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 27, Мягмар гараг