ЕБС-иудын “Үдийн цай” шаардлага хангахгүй байна Брэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ МҮОХ-ны чуулганд саатсан эрхмүүд Ээлжит бус чуулган хуралдах уу Төсвийн тодотголыг өргөн барина ”Эх дэлхийн цаг”-т нэгдэцгээе Завь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ Т.Зая: Цагт 1500 айлын утааг цэвэршүүлэх төхөөрөмжийг бүтээсэн Д.Батсайхан: Монголд театр судлал атраараа байна Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагаар СЭҮТ шалгарлаа Дайчидтай нь гэрлэхээс татгалзсан бүсгүйчүүдийг шатаажээ Гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн бэлтгэл ажилтай танилцлаа Хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна ОХУ-ын Думын депутатыг буудан хөнөөжээ Хятад руу экспортлох нүүрс 2.5 сая тонноор өслөө Оросын уран бүтээлчийг “Eurovision”-д оролцохыг хориглов 30 сая төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ Төвбанкийг дээрэмдсэн хэргийн ард Пхеньян бий гэв Солонгос киноны дам хордолт илэрч эхэллээ
Улаанбаатар -2°
Сонгогчдын үгийг сонсох бус хэрэгжүүлээрэй, түшээд ээ
2017.3.15

 

Шинэ парламент бүрдэж, үйл ажиллагаагаа эхлүүлэхтэй зэрэгцээд эдийн засгийг сайжруулах асуудалд шийдэл хүлээсээр нэгэн намрын чуулганыг иргэд үдсэн. Ер нь олон нийт эрх баригчид ямар шийдвэр гаргах, Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг ажиглах бус эдийн засгийг сайжруулах шийдлийг одоо ч хүлээж байгаа.

 

Намрын чуулганаар Эдийн засгийг сэргээх хөтөлбөр баталсан ч хөрсөн дээр хэрэгжиж эхлээгүй л байна. Гэтэл чуулганы завсарлагааны  үеэр Сангийн сайдын хийсэн хэвлэлийн хурал олон нийтэд сайн гэхээсээ муу мэдээ дуулгасан. Учир нь ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд  иргэдэд чиглэсэн олон төрлийн татвар нэмэхээр болсон нь олон нийтийн зүгээс хүлээж байсан зүйл биш байлаа.

 

Эрх баригчид ээлжит бус чуулганыг хуралдуулахгүйгээр хаврын чуулгандаа орохоор шийджээ.  Энэ сарын 21-нд төлөх 580 сая ам.долларын санхүүжилтийг  олсон болохоор сэтгэл амарсан талтай байх. Гэхдээ өрийг өрөөр л төлөхөөр бонд гаргаснаас орлогоороо бүрдүүлсэн эх үүсвэр биш. Ер нь эдийн засгийн хүндрэлтэй дефолт  болохоос сэргийлж чадлаа гээд санаа амрах бус санаагаа чилээж ажиллах цаг, эрх баригчдийн хувьд.

 

ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахын тулд энэ оны төсөвт тодотгол хийх зайлшгүй шаардлага тулгарсан.  Засгийн газраас найман төрлийн татварыг нэмэхээр төслийг боловсруулж байгаа. Ээлжит бус чуулганы зарлахгүй шийдэлд хүрсэн болохоор Засгийн газар ч төсвийн тодотголыг өргөн барихгүй, хойшлуулжээ. Харин хаврын чуулганы эхэнд төсвийн тодотголыг хэлэлцэн батлахаар төлөвлөж байгаа юм билээ. Учир нь ирэх сарын сүүлчээр ОУВС-гийн захирлуудын зөвлөл хуралдахаар болсон бололтой.

 

Эдүгээ чуулганы завсарлагааны хугацаанд гишүүд тойрогтоо ажиллаж, иргэдийн үгийг сонсож яваа. Тэд ирэх хаврын чуулганаар хэлэлцэх асуудалдаа  иргэдийн санал бодлыг тусгадаг.   Тэр дундаа энэ парламентын гишүүд тойргоос сонгогдсон. Тиймээс тойрогтоо тулгамдсан асуудлаас эхлээд иргэдийн амжиргаа, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар сонгогчид төрийн түшээдээ  санал дайж, шийдвэр гаргах түвшинд хэрэгжүүлэхийг хүсдэг. Тэр дундаа эдийн засгийн хүндрэлтэй энэ үед ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахтай холбоотой найман төрлийн татвар нэмэх асуудлыг иргэд хүлээн зөвшөөрөх нь бүү хэл эсэргүүцэж байгаа.  Төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд  иргэдийн татварыг нэмэгдүүлэх бус төр өөрсдийн зардлаа тана гэдгийг иргэд гишүүдэд захиж, дайж байгаа байх.   Ер нь төсвийн орлого иргэдийн татвараас  бүрддэг. Эдийн засгийн хямралтай жилүүдэд цалин нэмэхгүй “бүсээ чангалж”  ажиллахыг олон нийт ойлгоно.  Харин амьдралд хүрэлцэхгүй байгаа цалингаас нь дахин танаж, татвар нэмэх нь иргэдэд хүндээр тусах нь зайлшгүй. Хүн амын орлогын албан татварыг нэмэгдүүлэхээс гадна шатахууны Онцгой албан татвар нэмэгдэнэ гэдэг цалин хасагдаж, өргөн хэрэглээний бараа таваарын үнэ өснө гэсэн үг.

 

Учир нь шатахуун импортлогчид онцгой албан татварыг нэмэхтэй зэрэгцээд бензиний үнийг өсгөнө.  Үүнийг дагааад бүх төрлийн өргөн хэрэглээний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай.  Ирэх сараас эхлэн хадгаламжийн хүүнээс татвар авахаар болж байгаа. Үүнтэй зэрэгцээд банкинд итгэх иргэдийн итгэл буурдаг. Хадгаламжийн хүүгээс татвар авахдаа мөнгөн дүнд хязгаарлалт тавихгүй, нийтээр нь хамруулах юм билээ.

 

Энэ мэтчлэн  татвараа нэмүүлж,  бараа  таваарын үнийг өсгөхийг олон нийт үнэндээ дэмжихгүй. Нэгэнтээ нэмэгдсэн үнэ ханш буцаад өмнөх хэмжээндээ буурдаггүй жишиг манайд үйлчилдэг.

 

Тиймээс намрын чуулганы завсарлагаанаараа хуулиа сурталчилж, хийсэн ажлаа  тайлагнаж яваа эрхэм түшээд сонгогчдын захиасыг сонсох бус ирэх хаврын чуулганаар  хэрэгжүүлээрэй.

Н.Энхлэн

Сонгогчдын үгийг сонсох бус хэрэгжүүлээрэй, түшээд ээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 24, Баасан гараг