Архины хордлогын улмаас нэг иргэн нас баржээ Б.Батсайхан: Хотын даргын захирамж надад ирээгүй МҮЭХ тавдугаар сарын 1-нд жагсаал зохион байгуулна Рондо цувралын тав дахь тоглолтод оролцох уу Нүхтэд гарсан түймрийг цурманд орууллаа Хэн нь худалч вэ? Сагсчин залуусын аман тулаан Хууль тогтоогчид хэвлэлийнхний амыг 100 саяар үдэх үү Гурван хүүхэд гэмтсэн осол гарлаа Тоглогчдоо мөнгөөр солихгүй Нүхтийн амны 5 га талбай галд шатжээ С.Зоригийг хөнөөсөн гэх ялтнуудыг чанга дэглэмтэй хориход шилжүүлжээ Богд ууланд гал түймэр гарчээ Орланда экс эхнэртээ гэнэтийн бэлэг барьжээ Уул уурхайн салбарын чуулган Орхон аймагт болно Монголчуудын 42.4 хувь нь Д амин дэмийн дутагдалтай байна Зургаан настнуудын бүртгэл эхэллээ “Роснефть”-т шатахууны үнийг буулгах хүсэлт тавилаа Теронтай үнсэлцэх надад таалагдсан “THAAD” төхөөрөмж байршуулахыг иргэд эсэргүүцжээ
Улаанбаатар 13°
Хүүхэд зовж байна
2017.3.15

8 хүүхдийн 1 нь бэлгийн хүчирхийлэлд өртжээ

 

 

 “Хүүхэд таныг бус та хүүхдээ ойлгох ёстой. Хүүхэд том байж үзээгүй. Харин та хүүхэд байж үзсэн...” гэх үг бий. Амьдралын олон асуудлаа хүүхдэдээ тулгаж, бараг л чамгүй бол амьдрал сайхан болно гэх үгийг бяцхан зүрх рүү нь шивчих гээд байдаг тохиолдол цөөнгүй.  Үүний жишээ ч бий. Солонгост ажилладаг нөхөртэйгээ утсаар ярьж муудалцаад, “чи л байхгүй бол” гэх үгийг хэлснээс бол хүүхэд амиа хорлосон тохиолдол гарсан. Хүүхдэд хүрэх эцэг эхийн хайр халаар илрэх ёсгүй.

 

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар хамтран “Хүүхдийн эрх ба хамгаалал” сэдэвт судалгааг хийжээ. Тус судалгааг 7 дүүрэг, 8 аймгийн хэмжээнд 4 сарын хугацаанд хийсэн байна. 12-18 насны 4264 хүүхдийг хамарсан судалгааны дүн хүүхдийнхээ тухай нэгийг бодож, нөгөөг тунгаах шаардлагатайг хэлж байна.

 

Мэддэг ч мэддэггүй Хүүхдийн эрх

 

Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн 91 хувь нь хүүхдийн эрхийн тухай мэдлэг, ойлголттой гэх хариултыг өгчээ. Гэхдээ хүүхдийг уйлуулж байгаа тэр үйлдэл зөрчил мөн эсэхийг мэддэггүй. Өөрөөр хэлбэл ээж, аавууд хүүхдийнхээ эрхийн талаар хангалттай, бодит мэдээлэлгүй байна гэсэн үг.

 

Хүүхдийг хэн хамгаалах ёстой вэ? “Хүүхдийнхээ толгойг бид мэднэ” хэмээн өмчирхөж буй эцэг эх хамгийн эхэнд дурдагдах ёстой. Тиймдээ ч судалгаанд оролцогчдын 71.4 хувь нь хүүхэд эрхээ эдлэхэд эцэг, эх хамгийн чухал үүрэгтэй гэх хариултыг өгч. Тэгвэл дараагийн дугаарт  ТӨРийн үүрэг, хариуцлагын тухай яригдана.  Гэвч төр хүүхдийн төлөө хуруугаа ч хөдөлгөдөггүй гэх дүр зураг судалгаанаас харагдана. Хүүхэд эрхээ эдлэхэд төр, төрийн албан хаагчдын оролцоо 10.5 хувь. Өөрөөр бол судалгаанд оролцогчид  хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага, төрийн албан хаагчдын үүрэг огтхон ч байдаггүй, төр хүүхдийн төлөө ажилладаггүй гэдгийг томруун хэлээд өгч.  

 

Монгол Улс Хүүхдийн эрхийн тухай хуультай. Батлагдаад жил гаруй, хэрэгжээд 6 сар болж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хүүхдийн төлөө дуугарагчид нэхэж байна. Гүүд Нэйборс Монгол төлөөлөгчийн газрын зөвлөх, доктор Х.Баавгай “Хүүхдийн эрхийн тухай хуулинд Хүүхдийг эрхийг хангах төрийн байгууллагын чиг үүрэг бүхий хүүхдийн эрхийн улсын байцаагч ажиллууна гэж заасан. Энэ байцаагч хаана байна вэ, хэзээ ажиллаж эхлэх вэ.

 

Хүүхдийн эрхийн хэрэгжилтийг хөндлөнгөөс хянадаг хүүхдийн элчийг хүүхдийн чуулганаас сонгож ажиллуулна гэсэн заалт бий. Гэтэл тэр чуулган нь хаана болж байна, хүүхдийн элчээ сонгов уу, элчийг хэрхэн ажиллах дүрэм журам нь хаана байна?” гэсэн асуултыг ТӨРөөс асууж байна. Наанадаж л энэ ажлуудыг яаравчлахгүй бол хүүхдийн эрхийн асуудал хүнд байдалд хүрснийг Х.Баавгай хэлэв.

 

Айдас, түгшүүр, аюулын харанга

 

Судалгаанд хамрагдсан:

 

10 хүүхэд тутмын 8 нь ямар нэг хэлбэрээр хүчирхийлэлд

2 хүүхэд тутмын 1 нь бие махбодийн хүчирхийлэлд

3 хүүхэд тутмын 1 нь үл хайхрах хүчирхийлэлд

4 хүүхэд тутмын 3 нь сэтгэл санааны хүчирхийлэлд

8 хүүхэд тутмын 1 нь бэлгийн шинж чанартай хүчирхийлэлд өртжээ.  

 

Хүчирхийлэл гэх гэмт үйлдэл хүүхдийн ертөнцийг аль хэдийнэ нөмөрч, айдас хүйдэст автуулж буйг хүүхдүүд өөрсдөө хэлээд өглөө. “Чих нь сонсохгүй байгаа үгийг маханд нь дуулгана” хэмээн зодож шийтгэдэг байсан хүчирхийллийн хэлбэр хүрээгээ тэлж, бэлгийн шинж чанартай болсон нь яах аргагүй аюулын харанга. Томчуудын ааш авираас болж, хүүхэд уйлж байна. Судалгаанд хамрагдсан хоёр хүүхэд тутмын нэг нь айдастай амьдардаг. Тэдний 38.3 хувь нь сургуулийн орчинд, 45.3 хувь нь гэр бүлийн хүрээнд  айдас түгшүүртэй амьдарч байгаагаа хэлсэн байна. Хайрлуулж, хамгаалах ёстой хүүхэд нас, бяцхан бие, ойлгож ядах оюун ухаан айдас хүйдэсийн дунд зовж байна.

 

 

Хүүхдүүд хүчирхийлэлд өртсөнөө хэнд ч хэлдэггүй, нуудаг нь судлаачдын анхаарлыг татжээ. Энэ нь хүүхдийн эрхийн зөрчил далд хэлбэрт орж, нуун дарагдуулах, орхигдуулах сөрөг үр дагавартай. Судлаачид хүүхэд хамгааллын тогтолцоо ажиллахгүй, төр хүүхдээ хамгаалж чадахгүй байна гэдгийг нэгэн дуугаар хэлж байна.  Хүүхэд зодуулж байна уу, үл ойшоогдож байна уу, хүчирхийлүүлж байна уу, хүчиндүүлж байна уу гэдгийг төр, төрийн байгууллага, төрийн албан хаагч үл тоож байгаа нь хүүхдийн эрхийн ноцтой зөрчил болж буйг хэллээ. Энэ үл тоолт хүүхдийг айдас хүйдэстэй орчинд амьдрах үндэс суурь нь болж байна.

 

 

В.Бат

 

Хүүхэд зовж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 26, Лхагва гараг