Улаанбаатар 29°
“Шинэ төрийн сэргэн мандахуй” хэлэлцүүлгийг О.Баасанхүү удирдлаа
2017.3.15

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачилгаар “Шинэ төрийн сэргэн мандахуй” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордонд өнөөдөр /2017.03.15/боллоо.

 

 

Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү удирдан явуулсан бөгөөд хэлэлцүүлэгт Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, Гадаад харилцааны сайд асан Ц.Гомбосүрэн, Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Ц.Баасанжав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав болон эдийн засагч, хуульч, дипломатчид, иргэдийн төлөөлөл оролцов.

 

 

Нээлттэй хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн О.Баасанхүү үг хэлэв. Тэрбээр “Өнөөдөр бидний санаачилсан Шинэ Үндсэн хууль нь одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуулиас юу нь өөр, юу нь зөв юм гэсэн агуулгаар илтгэл тавьж, Монгол Улсыг удирдаж явсан ахмад буурал, туршлагатай хүмүүсээр нээлттэй хэлэлцүүлэх гэж байна. Нээлттэй хэлэлцүүлэгт хүрэлцэн ирсэн оролцогчдод амжилт хүсье” гэв.

 

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Шинэ төр, шинэ Үндсэн хуулийн үзэл санаа”, Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Шинэ төрийн эдийн засгийн асуудлууд”, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баатар “Төрийн гадаад бодлогын талаарх үзэл санаа, зарчмууд” гэсэн сэдвээр тус тус илтгэл тавилаа.

 

Дараа нь оролцогчид илтгэгчдээс асуулт асуун, хариулт авснаар нээлттэй хэлэлцүүлэг өндөрлөв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

“Шинэ төрийн сэргэн мандахуй” хэлэлцүүлгийг О.Баасанхүү удирдлаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг