Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ Х.Баделханыг Засгийн газрын гишүүнээр томилохыг дэмжлээ Хамтрагчаа гэмтээсэн тамирчин 8 тоглолтоор шийтгүүллээ Маргааш “Залуусаа нэмье” өдөрлөг болно “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” тодорлоо Чуулган завсарлалаа ”Үдийн хоол” хөтөлбөрт болгоомжтой хандана МҮЭХ-г АТГ гурван удаа шалгажээ УИХ-ын чуулганы эерэг ишлэлүүд 3х3 сагсан бөмбөгийн Азийн аварга Улаанбаатарт болно
Улаанбаатар 10°
С.Баярын асуудал яагаад сэдрэв
2017.3.15

Англид Элчингээр томилогдсон Санжийн Баярыг Хатан хаан II Элизабетад итгэмжлэх жуухаа өргөн барихтай зэрэгцэн түүнтэй холбоотой үйл явдлууд ар араасаа цувран босч ирлээ.

 

 

Англи дахь Монголын ЭСЯ-ны гадна тэнд амьдардаг монголчууд жагсаад хэд хонож байна. Тэд “Бохир Элчин сайдыг дэмжихгүй” гээд оффшорт данстай, эх орноо худалдсан С.Баярыг эсэргүүцэж байна гэж мэдэгдээд байгаа юм. Англид жагсаж байгаа монголчуудын тухайд ихээхэн зориг гаргаж байна гэхээс өөр хэлэх үг алга.

 

Мөн ОХУ дахь Монголын ЭСЯ-ны эзэмшлийн байранд казино тоглуулж байсан гэх мэдээлэл ихээхэн шуугиан тариад байна. Энэ байрыг С.Баярыг тэнд Элчин сайдаар ажиллаж байх үед анх түрээслүүлсэн тухай эх сурвалжууд мэдэгдээд, энэ бүхэнтэй түүнийг холбон мэдээлж байна. Түүнчлэн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сар шинийн өмнөхөн Оффшорт данстай, мөнгөтэй нэр бүхий 10 гаруй хүнийг шалгах чиглэлийг Засгийн газарт өгөх УИХ-ын тогтоолын төслийг санаачлан өргөн мэдүүлсэн. Түүнд С.Баярын гурван охины нэр орсон байна. Тодруулбал, С.Баярын том охин Б.Нандин, дунд охин Б.Бадамханд, бага охин Б.Хонгор нарынх нь оффшор бүс дэх дансанд байгаа мөнгө “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон УБТЗ-аас баталгаа гаргасан 140 сая ам.доллартай холбогдож болзошгүй.

 

Оффшор бүсэд Б.Нандин хоёр, Б.Бадамханд дөрөв, Б.Хонгор нэг данстай гэжээ. Түүнчлэн С.Баярыг эсэргүүцсэн том, жижиг хөдөлгөөн ч нэмэгдэх хандлагатай байгаа юм. Энэ мэтчилэн Монгол Улсын Ерөнхий сайд асан, МАН-ын дарга асан Санжийн Баярын “өмнөх, хойтох” нь дараалан сэдэрч байна гэсэн үг. Нэг талаас санамсаргүй мэт боловч нөгөөтэйгүүр гэнэтхэн түүнийг чиглэсэн энэ олон “сум”-ны ард хэн нэгэн нумтай хүн байгаа юм биш биз гэсэн хардлага ч нийгэмд яваад эхэллээ.

 

Б.ОЧИР 

 

С.Баярын асуудал яагаад сэдрэв
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 19, Пүрэв гараг