Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө Иргэд хариуцлага нэхэж байна Багийн Засаг даргыг улс төрийн зүтгэлтэн гэдэг үзлийг болих хэрэгтэй Төрийн албыг хэрхэн бэхжүүлэх вэ Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү
Улаанбаатар
Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчиллаа
2017.3.15

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зохиож буй “Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчлах өдөрлөг” өнөөдөр Соёлын төв өргөөнд боллоо. Нийслэлийн хэмжээнд батлан хамгаалах бодлого, зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, батлан хамгаалах багц хуулиуд, цэргийн штабын үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилготой аж. Өдөрлөгт Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, ЗХЖШ-ын удирдлагууд болон албаны төлөөлөгчид хүндэт зочноор оролцов. Мөн нийслэлийн иргэд, ахмад дайчид, офицер, ахлагч, гэрээт болон хугацаат цэргийн албан хаагчид, ерөнхий боловсролын ахлах ангийн сурагчид хүрэлцэн ирсэн байлаа.

 

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд энэ өдрийн үйл ажиллагааг нээж үг хэлсэн. Тэрбээр “Батлан хамгаалахын багц хуулиуд шинэчлэгдэж, мэргэжлийн чиг хандлагатай, чадварлаг зэвсэгт хүчинтэй болж, энхийг дэмжих үйлст идэвхтэй оролцож, үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа нь Монголын зэвсэгт хүчний нэг гол үр дүн гэж дүгнэдэг. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зүгээс 2017 оныг “Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгох зорилтыг дэвшүүлэн эрүүл чийрэг, эрдэм боловсролтой, аз жаргалтай иргэдтэй нийслэлийг бүтээн байгуулахын төлөө та бүхэнтэй хамтран ажиллахад таатай байдаг” гэлээ.

 

Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ оролцогчдод баяр хүргэж хэлсэн үгэндээ “Батлан хамгаалахын багц хууль шинэчлэгдэн батлагдсан нь салбарын өмнө тулгамдаад байгаа олон асуудлыг шийдэх эрх зүйн таатай орчинг бүрдүүлж өгсөн юм. Товчоор хэлбэл, батлан хамгаалах салбарын эрх зүйн орчин боловсронгуй болж, зэвсэгт хүчнийг цаашид хөгжүүлэх төрийн бодлого шинэчлэгдлээ” хэмээн тодотгож байлаа.

 

Өдөрлөгийн үеэр 18 нас хүрсэн 9 иргэнд цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамжийн хамт хүндэт зочид гардуулан өгсөн юм. Мөн зэвсэгт хүчний 96 жилийн ойг угтан зарласан “Эх орон-Эр цэрэг” сэдэвт зохион бичлэгийн уралдаанд шалгасан оролцогчдод шагналыг нь гардуулан өглөө. Зохион бичлэгийн уралдааны гуравдугаар байрт Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургуулийн 10-р ангийн сурагч А.Анужин, дэд байрт Сонгинохайрхан дүүргийн 104 дүгээр сургуулийн 10-р ангийн сурагч Н.Энхбаяр шалгарсан бол Налайх дүүргийн 119 дүгээр сургуулийн 12-р ангийн сурагч Э.Баасансүрэн тэргүүн байрыг эзэлсэн байна.

 

Энэ өдрийн үйл ажиллагааны төгсгөлд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Улаанбаатар чуулгын хамтарсан тоглолт боллоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Батлан хамгаалахын багц хуулиудыг сурталчиллаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 1, Даваа гараг