”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
МУСТА Ч.Бадралыг 24 сая төгрөгөөр шагнана
2017.3.16

 

Олон улсын дуурын дуулаачын уралдаанд амжилттай оролцсон хоёр дуучныг төр засгаас мөнгөн шагналаар урамшуулахаар болжээ.
 

 

Дэлхийн нэрт дуучин Бибигуль Тулегеновойн нэрэмжит олон улсын дуурын дуулаачын уралдаан 2016 оны наймдугаар сард болсон. Тус уралдаанд манай улсын ЦДБЭЧуулгын гоцлол дуучин,  МУСТА Ч.Бадрал тэргүүн байр эзэлсэн юм. Мөн тэрбээр нэрт хөгжмийн зохиолч Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдаанд дэлхийн 10 гаруй орны 100 гаруй мэргэжлийн дуучдыг магнайлж хоёрдугаар байранд шалгарсан.

 

Түүний энэхүү гавьяаг төр засгаас үнэлж, Засгийн газрын хуралдаанаар 24 сая төгрөгөөр шагнан урамшуулахаар болжээ.

 

Мөн Римский Корсаковын нэрэмжит Олон улсын Дуурийн дуулаачдын уралдааны гуравдугаар байрын шагналыг хүртсэн ОХУ-ын Санктпетербургийн хөгжмийн дээд сургуулийн магистрант Түвшинжаргалын Энхбатад 19 сая төгрөгийн мөнгөн шагнал олгохоор болов.

 

Манай улсын соёлын ажилтан, уран бүтээлчид 2006 оноос олон улсын уралдаан, наадам, үзэсгэлэнд амжилттай оролцож ирсэн бөгөөд онцгой амжилт гаргасан 155 хүнд Засгийн газар 1 тэрбум 430 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгоод байна.

 

Г.Тэгшсүрэн

МУСТА Ч.Бадралыг 24 сая төгрөгөөр шагнана
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг