”Тамхи хулгайллаа” хэмээн бусдыг хөнөөсөн хэрэгтэнд ял оноолоо Д.Тэрбишдагва БНХАУ-ын Элчин сайдтай уулзлаа Авто спортын залуус түймэр унтраалцахыг уриалж байна Нийслэлд 200 автомашины төлбөргүй зогсоол нэмэгдэв Шилдэг залуу эмчид Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртээлээ Буцалтгүй тусламжаар 22 залуу Японд суралцана Хонконгчууд Си Зиньпинийг эсэргүүцэв У.Хүрэлсүх: Монгол наадмаар монгол морь уралдах ёстой Онгоцонд зорчигчийн бие муудаж, эмч нар амийг нь аварчээ “Одод” наадамлаж байна Дүүргүүдийг хотын дагуул болгоно Тэтгэврийн насыг сонголттой болгосноор төсөвт дарамт учруулахгүй Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө Мотоциклийн ослоор 12 хүн амь нас хохирчээ Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ Гордон Хэйвард багуудтай уулзана Орон нутагт шатахуун түгээх станцууд ажиллахгүй байна Филийн залгамжлагч Рокэтсийн талбайн шинэ жанжин Залуу буудагчид ДАШТ-д оролцлоо
Улаанбаатар 27°
Д.Загджавыг дэд сайдаар томилов
2017.3.16

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдыг томилов. Дэд сайдаар томилогдсон Дэлэгийн Загджав 1964 онд Ховд аймгийн Ховд хотод төрсөн. Ховд аймгийн Ховд хотын 10 жилийн 1-р дунд сургууль, Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн. Төрийн захиргааны удирдлагын хөгжлийн институт, Төрийн удирдлагын академи, ОХУ-ын Новосибирск хотын Эдийн засгийн удирдлагын академийг төгссөн.

 

Удирдахуйн ухааны магистр, улс төрийн ухааны доктор, ОХУ-ын Батлан хамгаалах, аюулгүй байдал, эрх зүйн академийн профессор.

 

Дорноговь аймгийн Цагдан сэргийлэх хэлтэс, Ховд аймгийн АДХГЗ-ын дэргэдэх Хууль зүй, арбитрын хэлтэс, “Алтай интернэйшнл” ХХК-д ажиллаж 2008-2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Мөн Монголын Ардчилсан Социалист Оюутны холбооны Ерөнхийлөгч, нийслэлийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Байгаль орчны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монголын Энхтайван, найрамдлын байгууллагын ерөнхийлөгчөөр ажиллаж байжээ.

Д.Загджавыг дэд сайдаар томилов
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 29, Пүрэв гараг