Отгонтэнгэрт сураггүй болсон 19 уулчинг хайх эрлийн ажиллагаа үргэлжилж байна Отгонтэнгэрт 19 иргэн сураггүй болжээ Японд ээлжилт бус сонгууль болж байна 50 хотын дарга нар “Хүртээмжтэй өсөлт” сэдвээр чуулж байна Трамп, Кеннедийн аллагатай холбоотой нууц баримтыг дэлгэнэ Тэрбумтан эр Чехийн Ерөнхий сайдаар сонгогдлоо “Намянжү Дасаны ой” төсөл хэрэгжүүлнэ Исламын улс бүлэглэл Кабул хотноо халджээ 2017 оны Төсвийн тодотголыг хэлэлцэнэ Сөүл, Улаанбаатар хотын харилцаа шинэ шатанд гарлаа Улаанбаатарт 10 хэм дулаан байна Балжинням, Дашням давхацсан өдөр “Оддын академи”-ын ялагчийг 100 сая төгрөгөөр шагнана Энэ онд гадаадын 30 иргэнийг албадан саатуулжээ О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн болно Маркус Рэшфорд талбайд гарахад бэлэн Фэйсвүүкээр танилцан, бусдыг дээрэмддэг бүлгийг илрүүллээ Зепп Блаттер В.Путины урилгыг хүлээн авчээ Нойтон цас орж, сэрүүснэ УИХ-ын дэд даргаар Л.Энх-Амгаланг сонголоо
Улаанбаатар
Зөвшөөрөлгүй уурхайнуудыг хааж эхэллээ
2017.3.16

Налайх дүүрэгт зөвшөөрөлгүйгээр нүүрс олборлодож байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоож, уурхайн ам цооногийг хааж эхэллээ. Зөвшөөрөлгүй 100 гаруй ам, цооногт 1000 орчим хүн ажилладаг байна. Өнгөрсөн онд л гэхэд 12 уурхайчин амь насаа алджээ

 

 

Дүүргийн хоёрдугаар хороо Нарлаг орчмын газар нь Төмөр замын тухай хуулиар улсын хамгаалалтын бүсэд байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд уг тусгай бүсэд аж ахуйн нэгжүүд ямар ч зөвшөөрөлгүй дураараа уурхайн ам нээж ажиллуулж эхэлсэн байна. Хуулийн дагуу төмөр замаас 200 метрт байх ёстой ч амьдрал дээр 20 метр ч хүрэхгүй зайд уурхайн ам нээсэн байна. Мөн ойр орчмын айлуудын байшинд цууралт өгч эхэлсэн гэдгийг оршин суугчид хэлж байгаа юм.

 

Эхний ээлжинд энэ хэсгийн уурхайн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналт, Цагдаагийн хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Уул уурхайн аврах анги, “УБЦТС” ХК-ийн Налайх түгээх төв зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран бүрэн зогсоож, 20 гаруй ам цооногуудыг булах, нөхөн сэргээлт хийх зэрэг ажлууд эхнээсээ хийгдэж байна. Цаашид зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгаа бүх уурхайг хааж, нөхөн сэргээлтийн ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байгаа аж.

 

Налайх дүүрэгт ашигт малтмалын тусгай хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөлтэй 75 аж ахуйн нэгж байдаг. Үүний 34 нь түүхий нүүрсний ам байдаг аж. Эдгээрээс зургаа нь техник, эдийн засгийн үндэслэл, уулын ажлын төлөвлөгөөгөө батлуулаад лицензээ авсан байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

 

Зөвшөөрөлгүй уурхайнуудыг хааж эхэллээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 23, Даваа гараг