Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зөвлөлдөх санал асуулга өндөрлөлөө Сонгогдсон төлөөлөгчид санал асуулгын хуудас бөглөлөө Иргэд хариуцлага нэхэж байна Багийн Засаг даргыг улс төрийн зүтгэлтэн гэдэг үзлийг болих хэрэгтэй Төрийн албыг хэрхэн бэхжүүлэх вэ Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү
Улаанбаатар
“Дүрэмгүй” АН
2017.3.16

Улсын дээд шүүх АН-ын шинэ даргыг хүлээн зөвшөөрч бүртгэсэн ч үндсэн дүрмийг нь хүлээж авахгүй буцаачихлаа. Ингэснээр Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд өрсөлдөхөөр нэр дэвшигчдэд гацаа үүслээ.

 

УДШ Үндсэн дүрмийг бүртгээгүй үндэслэлээ “Ардчилсан намын дүрэм нь Улс төрийн намын тухай хууль болон уг намын дүрэмд заасан шаардлагыг хангаагүй байна” гэж тайлбарлажээ.  Харин АН-ын дарга С.Эрдэнэ “180 мянган гишүүнээрээ асуудлаа шийдүүлдэг байя гэсэн утга бүхий хоёрхон өөрчлөлт л Үндсэн дүрэмд орсон. Дотоод сонгууль зохион байгуулах асуудал одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа дүрмийн дагуу явж байгаа. Үндсэн дүрэмд хуулинд харшилсан заалт байхгүй”-г АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэв.

 

Цаашлаад тус намын Хууль дүрмийн бодлогын газрын дарга Б.Батхуяг “УДШ манай байгууллагын дүрмийг бүртгэх л үүрэгтэй, дотоод үйл ажиллагаанд оролцох эрхгүй. Орон даяар бүх гишүүдээрээ дүрмийн төслийг хэлэлцсэн. Ямар нэг зөрчил байхгүй” гэдгийг онцлоод байна. Нөгөөтэйгүүр  хуулийн зөрчилтэй дүрмийг бүртгэхгүй буцаах эрх УДШ-д бий. Энэ үүднээс УДШ эрхээ хэрэгжүүлсэн байх талтай.

 

АН шинэчлэлийн хүрээнд Үндэсний бодлогын хороог байгуулахаар  359 гишүүнийг бүрдүүлэх дотоод сонгуулийн санал хураалтыг ирэх сарын 2-нд явуулна.  Гэвч Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлт УДШ-д бүртгэгдэлгүй буцаагдсан  ч  дотоод сонгууль хэвийн явагдана гэж  тус намын удирдлагууд мэдэгдлээ. Харин   АН-ын Үндсэн дүрмийн өөрчлөлт намын гишүүдийн дунд хардлага дагуулаад байна. Дээд шүүх Үндсэн дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг нэгэнтээ бүртгээгүй буцаасан тул хуучин дүрэм үйлчилнэ. Үүнийг  ч АН-ын дарга бататган хэлж  байна лээ. Гэхдээ дотоод сонгуулийг зохион байгуулахад тавигдах шаардлага дахь мөнгөн хураамжийн дүн асуудал дагуулж байгаа.

 

Шинээр нэрлэгдсэн  Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнд өрсөлдөх гишүүд бүртгэлийн хураамж 3 сая, дэнчин нь 3 сая, нийтдээ 6 сая төгрөгийг намын дансандаа төвлөрүүлэхээр байгаа. Өнөөдрийн энэ мөнгөн дүн өмнөхөөсөө даруй 6 дахин өссөнийг  намын гишүүд мэдэгдэж, хэвлэлийн хурал хийсэн. Үүнээс гадна нийслэлийн АН-ын даргад өрсөлдөх эрхэм 90 сая, шат шатны намын үүрийн даргад өрсөлдөх бол 15-20 сая төгрөгийн хураамж төлөх шаардлагатай.  Дотоод сонгуулийг тойрсон мөнгөн хураамжийн дүн өрсөлдөх гишүүдийн бэлийг шалгаж, санхүүгийн хувьд чадамжгүй зарим нь өрсөлдөх эрхээсээ түдгэлзэхээс аргагүй байдалд хүрч, шүүмжлэл дагуулж байгаа.

 

Үүн дээр УДШ АН-ын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгээгүй нь дотоод сонгуулийг бүх гишүүдийн саналаар бус өмнө нь үйлчилж байсан дүрмээр явуулахад хүргэлээ.  Хэрвээ АН-ын хуучин дүрэм хийгээд  Улс төрийн намын тухай хуульд зааснаар явагдах бол Үндэсний бодлогын хорооны гишүүдийг  намын их хурлын төлөөлөгчид сонгоно.  Гэвч  нэмэлт өөрчлөлтөд тусгасан нийт гишүүдийн санал хураалтаар Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг сонгох нь УДШ-ийн бүртгээгүй дүрэмтэй зөрчилдөнө.

 

Ийнхүү АН-ын шинэчлэл шинэ, хуучин дүрмийн зөрчилдөөн дунд үргэлжлэх нь.

Н.Энхлэн  

“Дүрэмгүй” АН
Shuud.mn
сонин хачин
2017 оны 5-р сарын 1, Даваа гараг