ЕБС-иудын “Үдийн цай” шаардлага хангахгүй байна Брэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ МҮОХ-ны чуулганд саатсан эрхмүүд Ээлжит бус чуулган хуралдах уу Төсвийн тодотголыг өргөн барина ”Эх дэлхийн цаг”-т нэгдэцгээе Завь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ Т.Зая: Цагт 1500 айлын утааг цэвэршүүлэх төхөөрөмжийг бүтээсэн Д.Батсайхан: Монголд театр судлал атраараа байна Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагаар СЭҮТ шалгарлаа Дайчидтай нь гэрлэхээс татгалзсан бүсгүйчүүдийг шатаажээ Гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн бэлтгэл ажилтай танилцлаа Хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна ОХУ-ын Думын депутатыг буудан хөнөөжээ Хятад руу экспортлох нүүрс 2.5 сая тонноор өслөө Оросын уран бүтээлчийг “Eurovision”-д оролцохыг хориглов 30 сая төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ Төвбанкийг дээрэмдсэн хэргийн ард Пхеньян бий гэв Солонгос киноны дам хордолт илэрч эхэллээ
Улаанбаатар -2°
Роберт Кэлли: Миний алдаа гэр бүлийг маань “YouTube”-ийн од болгочихлоо
2017.3.16

Өмнөд Солонгосын Бусаны Үндэсний Их сургуульд зүүн Азийн улс төр судлалаар ажилладаг, профессор Роберт Кэлли өнгөрсөн долоо хоногт хэвлэлийн баатар болсон билээ.

 

Тэрбээр Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэгийн огцорсон талаарх мэдээллийг Сөүл хот дахь гэрийнхээ студиэс хийсэн юм. Келли “ВВС” агентлагийн хөтлөгчтэй холбогдон Ерөнхийлөгчийн талаарх мэдээллээ хийж байхад түүний охин, хүү шууд эфирээр цацагдаж байсан өрөө рүү гэнэт орж ирж, хэсэгхэн зуур аавыгаа хүнд байдалд оруулсан юм.  Уг бичлэгийг 20 сая орчим хүн үзжээ.

 

Хүүхдүүдээсээ болж ажлын хариуцлага алдсан Келли өчигдөр ярилцлага өгчээ. Энэхүү ярилцлагыг хүргэж байна.

 

 

-“ВВС” агентлагийн түүхэнд байгаагүй “хариуцлага алдсан үйлдсэн” хэмээн зарим мэргэжилнүүд хэлсэн. Энэ талаар?

 

-Тийм ээ. Энэ бол 100 хувь ажлын хариуцлага алдсан үйлдэл. Би өрөөнийхөө хаалгыг түгжих ёстой байсан юм.

 

-Таныг мэдээлэл хийж байхад охин чинь өрөөнд орж ирсэн. Тэр үеийнхээ талаар дурсвал?

 

-Үнэхээр аймшигтай. Би одоо хүртэл “хаалгаа яагаад түгжээгүй юм бол” хэмээн эмзэглэж сууна. Охин минь өрөөний хаалгыг онгойлгоод орж ирэхэд “Ээ бурхан минь” хэмээн бодсон. Гэнэт л алга минь хөлөрсөн. Их сандарсан шүү.

 

-Гэхдээ та эмзэглэх хэрэггүй. Олон нийт таны хүүхдүүдийг буруутгахгүй байгаа?

 

-Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийг яалтай билээ. Миний хариуцлагагүй үйдлээс болж гэр бүл минь хэцүүхэн байдалд орлоо. Гэхдээ надад болон олон нийтэд дээрх үйлдэл хөгжилтэй байгаа байх. Үнэнийг хэлэхэд ажлын хариуцлага алдсандаа их л эмзэглэж сууна.

 

-Та яагаад өрөөнийхөө хаалгыг түгжээгүй юм?

 

-Би үргэлж хаалгаа түгждэг. Гэхдээ тэр үед мартсан бололтой.

 

-Охин тань өрөөнд орж ирээд бүжиглэсэн. Тэр үргэлж бүжиглэдэг үү?

 

-Охин минь хэдхэн өдрийн өмнө сургууль дээрээ баярын арга хэмжээнд оролцсон юм. Тэгээд л сэтгэл нь хөдөлсөн байх.  

 

 

-Хүүхдүүд өрөөнд орж ирэхэд нэг эмэгтэй хүүхдүүдийг өрөөнөөс гаргасан. Тэр эмэгтэй таны эхнэр үү эсвэл хүүхэд асрагч уу?

 

-Миний эхнэр. Эхнэрийг минь Ким Жун А гэдэг. Миний охиныг Марион гэдэг. Харин хүүг минь Жеймс гэдэг. Тэр одоо найман сартай. Миний алдаанаас болж гэр бүл минь “YouTube”-ийн од болгочихлоо. 

 

Мөн Келлигийн эхнэр сэтгүүлчийн асуусан асуултад хариулжээ.

 

-Хүүхдүүд өрөөнд орж ирэх үед та юу хийж байсан вэ?

 

Ким Жун А: Би хүүхдүүдийнхээ хамтаар нөхрийнхөө ярилцлагыг үзээд сууж байсан. Үнэхээр айсан. Хүүхдүүдийн минь үйлдлээс болж нөхрийн минь ажилд сөргөөр нөлөөлөх вий хэмээн эмээсэн. Гэхдээ олон нийт биднийг буруутгаагүй. Би цаашид нөхрийнхөө ажиллах нөхцлийг улам сайжруулах болно.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

...
Роберт Кэлли: Миний алдаа гэр бүлийг маань “YouTube”-ийн од болгочихлоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 24, Баасан гараг