“Монгол, Оросын санаачилга 2018” арга хэмжээгУлаанбаатар хотноо зохион байгуулна ҮСХ-ны бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа ”Оддын академи” шоу нэвтрүүлгийн охидын хамтлаг тодорно Хоёр Солонгос Пёнчан-2018 наадмын нээлтэнд нэгдэж орно Карлос Сайнц “Дакар-2018” уралдааныг тэргүүлсээр байна Нударга зөрүүлэхийг оролдсон хоёр тоглогч шийтгүүллээ Трампаас авсан “IQ”-ийн сорилыг ил болгохыг эмчээс нь хүсчээ Кавай Леонардын гуяны гэмтэл сэдэрлээ Бага насны хүүхдүүдийг дээрэмддэг бүлгийг баривчиллаа Н.Баяртсайхан: Зээлийн хүүг бууруулах арга замыг хайж байна Жолигийн найруулсан кино “Оскар”-т өрсөлдөнө Банкны хуулийг баталлаа Ханборгоцой дотор 745 кг хар тамхи нуусан байжээ Барилга угсралтын тусгай зөвшөөрлийг цахимаар олгож эхэллээ Трамп монголчуудад ажлын виз олгохоор болжээ ЕБС-ийн 800 гаруй багш, ажилчид чуулж байна “Эрдэнэт”-ийн 39 хувийг луйварчид л авна Татвар нэмсэн нь иргэдийн амьжиргаанд хэр нөлөөлснийг судалж байна Агаарын бохирдолыг бууруулахад Буриадууд хамтран ажиллахаа илэрхийллээ Татвар төлөгчдийн мөнгөөр хохирол барагдуулдгийг зогсооно
Улаанбаатар -14°
Англид зөвлөдөг, Монголд ялладаг
2017.3.16

 

Энэ жилийн МАРТ-8 буюу Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр урьд хожид байгаагүй үйл явдлаар дүүрэн өнгөрсөн. Монголд, Сүхбаатарын талбай дээр бараг нүцгэлсэн гурван эмэгтэй “Оффшорчдыг шалга”, “Бидэнд баярлах шалтгаан алга”, “Хулгайлсан хөрөнгөө буцааж өг”, “Оффшорчдыг зайлуул” гэсэн лоозон бариад жагссан.

 

Үдээс хойш цагдаагийнхан ирж, уг эсэргүүцлийн жагсаалыг зогсоож, улмаар гурван бүсгүйг шүүхэд дууджээ. Шүүх уржигдар дээрх гурван эмэгтэй өдүүлсэн “хэрэг”-ийг авч хэлэлцээд захиргааны хариуцлага ногдуулан 50 мянган төгрөгөөр торгосон байна. Мөн тэднийг дахин ийм жагсаал цуглаанд оролцохгүй байхыг даалгаж, баталгааны бичигт гарын үсэг зур гэсэн аж. Ийн МАРТ-8-наар баярлалгүй, эсэргүүцлийн жагсаал хийсэн гурван эмэгтэй шүүхээр шийтгүүлээд дуусав.

 

Мөн МАРТ-8-ны өдөр Лондонд, Англи дахь Монголын ЭСЯ-ны үүдэнд тэнд амьдардаг хоёр бүсгүй Элчин сайд С.Баярыг эсэргүүцэн жагсаж эхлэв. Маргаашаас нь тав, улмаар найман хүн болсон бол өдгөө 100 хол даваад байгаа тухай мэдээлэл байна. Тэд “Бидэнд бохир Элчин сайд хэрэггүй”, “С.Баяр та өөрийн оффшор дансаа илчил” гэх мэтийн үгтэй лоозон бариад жагсаж буй юм. Энэ хооронд Английн хууль сахиулагчид жагсагчид дээр очиж уулзсан. Ингэхдээ нөхцөл байдлыг асуугаад зөвлөмж өгөөд явдаг байна.

 

Харин өнөөдөр жагсаал улам өргөжин ЭСЯ руу албан уулзалтад очиж байгаа Английн талын хүмүүст “...Энэ хүн монголчуудын төлөөлөл болох хүн биш” гэж хэлж ойлгуулдаг болсон байна. Хэдийгээр хоёр өөр улсад болж байгаа ч энэ хоёр жагсаалыг бүсгүйчүүд эхлүүлсэн нь онцлог. Тэдний эр зоригийг магтахаас яахав. Харин хоёр өөр улсад эхэлсэн Оффшор бүсэд хулгайн мөнгөө нуусан данс эзэмшигчидтэй тэмцэх нэгэн зорилготой жагсаалын хувь заяа хоёр өөр байгааг хэлэх хэрэгтэй.

 

Нэг нь дуусч, нөгөө нь үргэлжилж байна. Тодруулбал, Монголд жагссан бүсгүйчүүд шүүхээр шийтгүүлсэн бол Англид жагсаж байгаа нь тайван жагсаалаа хэвийн үргэлжлүүлж байна. Үүгээр ардчилал, хүний эрхийн баталгаа хаана ямар байгааг харуулж байгаа хэрэг. Ерөөсөө л Монголд ялладаг, Англид зөвлөдөг юм байна.

 

Б.ДАМДИН-ОЧИР

 

Англид зөвлөдөг, Монголд ялладаг
Shuud.mn
сонин хачин
2018 оны 1-р сарын 18, Пүрэв гараг