Мэло удирдлагуудтайгаа ярилцах хүсэлтэй байна Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо Засгийн газар хуралдана Жэфф ван Ганди шигшээ багаа удирдана Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ Сохор, доголон, дүлий гурав Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна Эвертон клубын ээлжит сонголт Сонголтгүй сонгуулийн дахилт Валенсиа баг шинэ довтлогчтой боллоо Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ Бага насны хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ Дэлхийн сонгодог Монголын зүг... Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна Нохойд хазуулсан бол хэрхэх вэ Циститийг эмчлэх хялбар аргууд Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ Рианна найз залуутай болжээ
Улаанбаатар 22°
Төв аймаг-Улаанбаатарын хооронд ”зугаалдаг” хулгайчийг барьжээ
2017.3.16

Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид олон удаагийн үйлдэлтэй хулгайн гэмт хэргийн сэжигтнийг илрүүлэн баривчилжээ.

 

Сэжигтэн А нь орон сууцны бүргэд хаалгыг хөшиж онгойлгон, эзэнгүй айлын гэрт нэвтэрч алт, мөнгөн үнэт эдлэл хулгайлдаг байжээ. Түүний гэрээс алтан шармал болон брэндийн цаг, зөөврийн компьютер, хөөрөг, хулгайлсан зарим зүйлсээ барьцаалан зээлдүүлэх газар тавьсан бичиг зэргийг эд мөрийн баримтаар хураан авчээ.

 

Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс зургаан удаагийн үйлдлээр иргэдийн үнэт эдлэл хулгайлсан нь тогтоогдсон байна. Сэжигтэн А нь Төв аймгийн харьяат бөгөөд өдрийн цагаар нийслэлд орж ирэн хулгай хийгээд, шөнөдөө хотоос гарч гэртээ харьчихдаг байсан аж. 


Өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж дөрвөн удаа шүүхээр ял шийтгэгдэж байсан сэжигтэн А Өршөөлийн хуульд хамрагдан суллагдсан байна. Түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Төв аймаг-Улаанбаатарын хооронд ”зугаалдаг” хулгайчийг барьжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг