Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 17°
Трампийн зарлиг ба ээлжит хориг
2017.3.17

Ерөнхийлөгч Трампийн санаачилсан цагаачлалын хоригт шүүхээс дахин хориг тавьжээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 6-нд исламын шашинтнуудын голлон суурьшдаг нэр бүхий орны иргэдэд виз олгохоос татгалзсан зарлигт гарын үсэг зурсан юм. Тэрбээр Ерөнхийлөгчөөр сонгогдох үедээ Ирак, Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливи зэрэг орны иргэдэдвиз олгохгүй байхаар шийдвэрлэсэн ч уг зарлигт Дээд шүүх хориг тавьсан юм.

 

Трамп шүүх дээр гацаад буй визний хоригоо дахин хөдөлгөхийн тулд энэ сарын эхээр дээр дурьдагдсан орны иргэдэд виз олгохгүй байх шинэ визний хоригоо танилцуулсан билээ. Шинэчилсэн хориг өмнөхөөсөө арай зөөлхөн байсан талаар тоймчид үзэж байна. Трамп хоригт багтаад байсан долоон орноос Ирак улсыг хассан юм. Трампийн хатуу хориг бага зэрэг зөөлөрсөн боловч олон нийтийн эсэргүүцэлтэй нүүр тулсаар байна.

 

Шинэчилсэн визний хориг өчигдрөөс орон даяар хэрэгжих ёстой байсан ч шүүх уг хоригт дахин хориг тавьжээ. Хавай мужийн тойргийн шүүгч Дэррик Уатсон Ерөнхийлөгчийн зарлиг хүчин төгөлдөр хэрэгжихээс хэдхэн цагийн өмнө уг хоригт хориг тавьсан талаараа хэвлэлийнхэнд мэдэгдсэн байна.

 

Ерөнхийлөгчийн зарлигаас үүдэн Иран, Сири, Сомали, Судан, Йемен болон Ливийн иргэдэд 90 хоногийн турш, иргэний дайн болон террорист бүлэглэлээс болж эх орноосоо дүрвэсэн дүрвэгсдэд 120 хоногийн турш тус улсад нэвтэрч чадахгүй байсан юм. Мөн хоригийн хүрээнд АНУ-д байгаа дүрвэгсдийг албадан гаргах байжээ. Шүүгч Дэррик Уатсон Ерөнхийлөгчийн зарлигт хориг тавьсан шалтгаанаа “Засгийн газраас тус зарлиг нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой гэх баримт нотолгоо хангалтгүй байна” гэж мэдэгдэв.

 

Трампийн цагаачлалын эсрэг хориг дахин гацаанд орлоо.Хавай мужийн шүүх Ерөнхийлөгчийн зарлигт хориг тавьсан тухайгаа танилцуулж байхад Трамп Нэшвиллд олон нийтийн арга хэмжээнд оролцож байжээ. Тэрбээр “Шүүх тогтолцоонд өмнө нь гарч байгаагүй зөрчил” хэмээн мэдэгдэж “Дээд шүүх хүртэл заргалдах болно. Бид ялна” гэсэн байна.

 

Ерөнхийлөгч дээрх арга хэмжээгээ өндөрлүүлээд  “Би америкчуудын сайн сайхны төлөө шийдвэртэй алхам хийхийг зорьж байна. Хоригийн хүрээнд Америкийг исламын шашинтнуудаас чөлөөлөх, илүү амар тайван болох байсан. Харамсалтай нь шүүх энэ бүхнийг баллаж орхилоо” гэж хэлжээ.

 

Дээд шүүх Ерөнхийлөгчийн санаачилсан цагаачлалын эсрэг зарлигт хориг тавих үед Трамп твиттер хуудастаа “Хэрвээ АНУ-д цуст халдлага, эмх замбараагүй байдал болбол намайг бус шүүхийг буруутгаарай” гэж жиргэсэн билээ. Трампийн энэ сарын эхээр шинээр баталсан хориг өмнөх хоригоосоо илүү уян зөөлөн болсон. Террористуудын үүр болоод буй Иракийг хоригоос хасахаас гадна визний зөвшөөрөлтэй, ногоон карттай, давхар иргэншилтэй иргэдэд дээрх хориг үйлчлэхгүй гэдгийг сануулсан юм. Хэдий Трамп ард түмнийхээ уур хилэнг намжаахын тулд “хэтэрхий хатуудсан хориг”-оо бага багаар зөөлрүүлсэн боловч түүний төлөвлөгөө хоёр дахь удаагаа бүтэлгүйтлээ. Трамп “Би бууж өгөхгүй” гэв.

 

Япон улсад айлчлал хийж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Рекс Тиллерсон шүүхийн шийдвэрийг буруутгаж “Шүүх буруу шийдвэр гаргалаа” гэж мэдэгджээ.

 

Хавай муж анхнаасаа Трампийн исламын шашинтай иргэдэд хориг тавих зарлигийг эсэргүүцэж байсан цөөхөн хэдэн мужийн нэг. “Трамп хүний эрхийг ноцтой зөрчиж, шашин шүтлэгээр нь гадуурхаж байна. Энэ эрхэм АНУ-ын Үндсэн хуулийг зөрчиж байна. Америк бол ардчилсан улс” хэмээн  мужийн шүүхээс мэдэгджээ. “Трампийн шийдвэрээс болж АНУ-ын Аялал жуучлалын салбар, Боловсролын салбар эрсдэлд орно. Исламын шашинтай орнуудаас олон жуулчин бас оюутан АНУ-д хүрэлцэн ирдэг. Зөвхөн тэднийг шашин шүтлэгээс нь болж АНУ-д оруулахгүй байх нь хууль бус. Энэ бол хүний эрхийг ноцтой зөрчсөн явдал” хэмээн шүүгч Уатсон хэлэв. Хавай мужийн шүүх Ерөнхийлөгчийн зарлигт хориг тавьсан учир уг асуудал Холбооны давж заалдах шүүхэд шилжиж магадгүй байгаа талаар “CNN” агентлаг мэдээллээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Трампийн зарлиг ба ээлжит хориг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 19, Бямба гараг