Шадар сайд Ө.Энхтүвшин урчуудын төлөөлөлтэй уулзлаа Авлига авсан байцаагч нарыг цагдан хорьжээ Оросын тамирчид Олимпын наадамд оролцох хүсэлтээ илэрхийллээ БОХХААБХ хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв “Эко дүүрэг” хог хаягдлаа ангилан, ялгах аян өрнүүлжээ Хоёр өөр жинд аварга болмогцоо зодог тайлсан Жорж Сен Пьер Хойд Солонгос руу оргож байсан Америк цэрэг нас баржээ Ц.Хулан: Эдүгээ цагийн сод гансаг Г.Пүрэвбат танаа хүндэтгэн мэхийе “Алтан бөмбөг”-ийн алс холын, хүндэт зочин Д.Чойжамц: Шүтээн урлагийг Г.Пүрэвбат сэргээж байна Д.Сумъяабазар сайдын багц 73 хувийн гүйцэтгэлтэй байна Уул уурхайн салбар 1.4 их наяд төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ Мэтт Барнэс зодог тайлна Олон улсад ”Эрдэнэт үйлдвэр”-ийн шүүхийн шийдвэрийн тухай шуурч байна Хью Жекмэн: Хайраар чи тэжээгдэж, хайраар чи гэрэлтэх ёстой Жолигийн найруулсан бүтээл Алтанбөмбөрцөгт нэр дэвшжээ Монголчуудын сарын дундаж цалин 955.9 мянган төгрөг байна Элэгний С вирустэй байсан 112 хүн бүрэн эдгэрчээ Монцемент төсөл нь Хөгжлийн банкны хамгийн сайн хэрэгжсэн бүтээн байгуулалтын төсөл юм Майкл Дугласын аав 101 нас хүрлээ
Улаанбаатар -21°
Зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ
2017.3.17

 

2017 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 298 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 218 дуудлага бүртгэгдсэн бөгөөд осол, хэргийн улмаас 12 хүн хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн байна. Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөсөн 5, мөргөлдсөн 11 осол бүртгэгдсэн. Зам тээврийн осолд явган зорчигч хэлбэрээр 3 хүүхэд өртсөн.

 

Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 52 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс  урьдчилан сэргийлж ажилласан.

 

Тухайлбал:

  1. БЗД-ийн нутаг Их Монгол хорооллын замд амины T.Pruis маркийн автомашины жолооч У нь явган зорчигч 3 настай А-г /эмээтэйгээ хамт явж байсан/ мөргөж гэмтээсэн.
  2. СБД-ийн Шангрила-2-н хойд замд T.Prius автомашины жолооч Т нь Б жолоочтой мотоцикльтой мөргөлдөж, жолооч Б нарын 2 хүн гэмтсэн.

 

Урин дулааны цаг ирэхтэй зэрэгцэн иргэд мотоцикль, дугуйтай замын хөдөлгөөнд оролцож эхэллээ. Үүнтэй холбоотой зам тээврийн осол, хэрэг өсөх хандлагатай байдаг. 2016 онд улсын хэмжээнд дугуйтай хүн дайрсан 135 осол бүртгэгдсэний 93 хувь нь буюу 126 нь мөн унадаг дугуй, мопедтой холбоотой зам тээврийн осол 106 бүртгэгдсэний 101 нь буюу 95 хувь нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэн нь хүн ам, тээврийн хэрэгслийн нягтаршил, хөдөлгөөнтэй холбоотой юм

 

Харин мотоцикльтой холбоотой зам тээврийн осол нийт 449 бүртгэгдсэний 82 хувь буюу 369 нь орон нутагт бүртгэгдсэн нь орон нутагт иргэд мотоциклийг өдөр тутмын амьдралдаа өргөнөөр ашиглах болсон мөн жолооны сургалтанд хамрагдаагүй, замын хөдөлгөөний дүрэм судлаагүй, тээврийн хэрэгсэл жолоодох насанд хүрээгүй хүн мотоцикль барьж хөдөлгөөнд оролцдог, хамгаалалтын малгай хэрэглэдэггүй, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хурд хэтрүүлдэг, согтуурсан үедээ хөдөлгөөнд оролцдог зэрэг шалтгааны улмаас зам тээврийн осолд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирч байна.

 

Насны байдлаар нь авч үзэхэд 15-35 насны ид хөдөлмөрийн насны хүмүүс дийлэнх хувийг эзэлж байна. Иймд эцэг эхчүүд 14-өөс доош насны хүүхдийг унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах,  мотоцикль, мопед, унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд аюулгүй байдлаа сайтар хангаж хамгаалалтын малгай өмсөж хэвших, жолооч нарт харагдахуйц тод өнгийн хувцас өмсөх, техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, баруун, зүүн тийш эргэхдээ дохио өгч хэвших шаардлагатайг зөвлөж байна.

 

Зам тээврийн осолд 3 хүүхэд өртжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 12, Мягмар гараг