ЕБС-иудын “Үдийн цай” шаардлага хангахгүй байна Брэд Питт: Ааваасаа болоод хүүхдүүд минь шархлаад үлдлээ МҮОХ-ны чуулганд саатсан эрхмүүд Ээлжит бус чуулган хуралдах уу Төсвийн тодотголыг өргөн барина ”Эх дэлхийн цаг”-т нэгдэцгээе Завь осолдож, 200 гаруй хүн амиа алджээ Т.Зая: Цагт 1500 айлын утааг цэвэршүүлэх төхөөрөмжийг бүтээсэн Д.Батсайхан: Монголд театр судлал атраараа байна Шилдэг технологи нэвтрүүлсэн байгууллагаар СЭҮТ шалгарлаа Дайчидтай нь гэрлэхээс татгалзсан бүсгүйчүүдийг шатаажээ Гэр хорооллын “Шинэ их тойруу” төслийн бэлтгэл ажилтай танилцлаа Хөргөгчний эвгүй үнэрийг хэрхэн арилгах вэ Гашуунсухайт, Ганц модны чиглэлийн тээврийг нэгдсэн зохион байгуулалтад оруулна ОХУ-ын Думын депутатыг буудан хөнөөжээ Хятад руу экспортлох нүүрс 2.5 сая тонноор өслөө Оросын уран бүтээлчийг “Eurovision”-д оролцохыг хориглов 30 сая төгрөгийн авлигын хэргийг шүүхэд шилжүүллээ Төвбанкийг дээрэмдсэн хэргийн ард Пхеньян бий гэв Солонгос киноны дам хордолт илэрч эхэллээ
Улаанбаатар -2°
Нийслэлд зөвшөөрөлгүй 23 барилга бүртгэгджээ
2017.3.17

Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн хэмжээнд зөрчилтэй барилгууд болон ухсан нүхний талаар Нийслэлийн мэргэлжийн хяналтын газраас мэдээлэл хийлээ.

 

Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

 

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгдсэн бөгөөд үүнээс Баянзүрх дүүрэгт 5, Хан-уул дүүрэгт 4, Сонгино хайрхан дүүрэгт 2, Баянгол дүүрэгт 12 байна.  Эдгээр барилга нь  “Барилгын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчсөн, холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй зэрэг зөрчилтэй байжээ.  Улмаар улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн зөвшөөрлийг цуцлуулах саналыг  Барилга , хот байгуулалтын яаманд хүргүүлсэн байна.

 

Мөн барилгын газар шорооны ажил гүйцэтгээд 2 буюу түүнээс дээш жил ямар нэг ажил гүйцэтгээгүй, нийслэлийн өнгө үзэмжид сөрөг нөлөөтэй, ард, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж байгаа 4 аж ахуйн нэгж, 3 иргэний газар эзэмших эрхийг “Газрын тухай” хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дугаар зүйлийг үндэслэн хүчингүй болгох саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлэхийг Нийслэлийн Газрын албанд явуулжээ.

 

Дулааны улирал ирж буйтай холбоотой барилга, дэд бүтцийн угсралтын ажил эхлэж байгаа тул уг ажил үйлчилгээний техникийн болон хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, чанарыг сайжруулах, холбогдох норм ба дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангуулж ажиллах арга хэмжээг авах шаардлагатай байгааг Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар хэлж байлаа.

 

Нийслэлд зөвшөөрөлгүй 23 барилга бүртгэгджээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 24, Баасан гараг