Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ Улаанбаатарт 22 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно Бусдын эд хөрөнгийг нууцаар авбал 30 хоног баривчилна Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ
Улаанбаатар 16°
Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
2017.3.17

Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа

 

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр нийслэлийн Баянзүрх дүүргийн 10, 21 дүгээр хороодод ажиллалаа. Дүүргийн 10 дугаар хорооны 1б, 1в хэсгийн Долоон булагт хэмээх газарт үүссэн нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцав. Сүүлийн 2 жилийн хугацаанд голын гольдрол, булаг шандад шороо асгаж зөвшөөрөлгүй 33 айл бууснаас дээрх хэсгийн зарим айл өрх усанд автаад байгаа юм.

 

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Онцгой комисс, Нийтлэг үйлчилгээний газрууд /НҮГ/, хороод хамтран 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл ажиллаж байна. Одоогоор нийт 22 албан хаагч тусгай зориулалтын ачааны машин 3, ковш 2, Шуурхай албаны машин 1, экскаватор 1,  нийт 7 техник хэрэгсэлтэй ажиллаж 414 рейсээр 3312 м3 мөсийг зөөвөрлөж 15,1 сая төгрөгийн зардал гараад байгаа юм. 

 

Мөн Улсын онцгой обьект болох Амгалан дулааны станц руу ус орохоос урьдчилан сэргийлж, хойд талд нь 4 м урттай, 2 м өндөртэй, 2 м өргөнтэй шороон далан босгож хамгаалалт хийсэн. Түүнчлэн нийтийн эзэмшлийн зам талбай мөсөөр хучигдсаны улмаас мөс цөмрөх, унах эрсдэл үүссэн тул нийт 6 цэгт сэрэмжлүүлэг самбар  байршуулаад байна. Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдэд дүүргийн газрын алба, Онцгой комиссоос мэдэгдэх хуудас болон шаардах хуудсыг дахин хүргүүлсэн.

 

Тухайн хэсэгт өнөөдрийн байдлаар газар эзэмшиж байгаа болон өмчилсөн 20 орчим айл тодорхой хэмжээгээр усны халиа хашаанд нь орж өртсөн байгаа. Мөн Амгалан орчмын 8, 10, 12 хорооны төв зам, төмөр зам болон айл өрх, аж ахуйн нэгжүүд шар усны үерт автах эрсдэл үүсээд байна. Түүнчлэн Улсын Онцгой обьект болох Амгалан дулааны станц усанд автах аюултай байгаа юм.

 

Иймд зөвшөөрөлгүй буусан 33 айлыг албадан нүүлгэх зардлыг гаргах, тухайн газар нутгийг хамгаалалтын бүст оруулж, нэмэлт далан суваг, тохижилтын ажил хийх, үерийн далангийн хуучин гольдролыг яаралтай сэргээн засварлахад шаардлагатай хөрөнгө мөнгийг шийдвэрлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа хэлж байв. Мөн Шадар сайд дүүргийн 21 дүгээр хороонд ажиллаж, шар усны үерт автдаг газруудтай танилцаж, холбогдох байгууллагуудад үүрэг даалгавар өглөө хэмээн Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Шадар сайд Баянзүрх дүүрэгт ажиллалаа
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 29, Бямба гараг