Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар -6°
Эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байна
2017.3.17

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр ХБНГУ-ын Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга И.Фухтелийг хүлээн авч уулзлаа.

 

Монгол, Германы Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны 25 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ хүрээнд тус улсын Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Ханс-Йоахим Фухтел өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буйд Ерөнхий сайд талархлаа илэрхийллээ.

 

ХБНГУ нь Монгол Улсын Европ дахь гол түнш, бидний гуравдагч хөрш юм. Иж бүрэн түншлэлийн харилцааг Стратегийн түншлэлд хүргэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

Хоёр орны хооронд сүүлийн жилүүдэд дээд, өндөр түвшний харилцан айлчлал тогтмолжиж буй. Тухайлбал, Холбооны Ерөнхийлөгч И.Гаук 2015 онд төрийн айлчлал, Холбооны Канцлер А.Меркель 2016 онд айлчилсан юм. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга нар тус улсад 2015 онд тус тус айлчилжээ.

 

Монгол Улсад 1990-ээд онд өрнөсөн ардчилал, зах зээлийн өөрчлөлт, шинэчлэлтийг ХБНГУ-ын Засгийн газар анхнаас нь тууштай дэмжиж, өнгөрсөн хугацаанд Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны хэлэлцээний хүрээнд 350 сая орчим еврогийн хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж үзүүлсэнд Ерөнхий сайд талархал илэрхийллээ.

 

Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байна. Гадаадын хөрөнгө оруулагчдыг дэмжиж ажиллаж буй гэдгээ Ерөнхий сайд хэлж, хоёр орны бизнес эрхлэгчдийг холбох ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэдэгт тэд санал нэгдэж байлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Эдийн засгаа сэргээхийн төлөө ажиллаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 28, Мягмар гараг