Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна Чехийн компани Монголын арилжааны банкуудыг шалгана Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Ж.Нарантунгалаг ирэх сард тулалдана Бэлхээс таван хүүхэд алга болжээ Олимпийн аварга сэргээшийн шинжилгээнд бүдэрчээ Мэнни Пакьяо даагаа нэхэх үү
Улаанбаатар 17°
Өдөрт 600 хүн БНСУ-ыг зорих хүсэлтээ илэрхийлжээ
2017.3.17

БНСУ-ыг зорих Монгол иргэдийн тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн талаар БНСУ-аас Монгол Улсад суугаа Консулын газрын дарга мэдээллээ.

 

2012-2014 онд виз мэдүүлэгчдийн тоо жилд 33 мянга орчим байсан. Харин 2015 онд огцом нэмэгдэж 55 мянган хүн визний мэдүүлгээ өгчээ. Өнгөрсөн 2016 онд 67 мянган хүн визний материалаа БНСУ-ын Элчин сайдын яаманд  хүргүүлжээ. 2016 оны аравдугаар сараас энэ оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд өдөрт 600 хүний визний материал тус яаманд иржээ.  Албан бус тооцоолоор энэ онд 100 мянга орчим хүний визний материал ирэх тус яаманд ирэх хандлагатай байгааг албаны хүн хэлж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Виз мэдүүлэгчдийн тоо эрс нэмэгдсэнээр визний хариу олгох хугацаа сунгагдсан. Мөн татгалзсан хариуны хувь нэмэгдэж байгаа аж.

 

Өмнө нь ажлын 10 хоногт визний материалыг шалгаж хариуг илгээдэг байсан бол энэ оны гуравдугаар сарын 13-наас эхлэн ажлын 15 хоногт материалыг шалгаж хариуг олгож буй юм байна. Мөн виз мэдүүлэгчдийн тоо нэмэгдэхийн хэрээр татгалзсан хариуны хувь өндөр гарч байгаа аж. Тухайлбал, 2015 онд визний татгалзсан хариу 15 хувьтай байсан бол 2016 онд татгалзсан хариу 20 хувьд хүрчээ.

 

Татгалзсан хариуны хувь өссөн шалтгаан нь виз мэдүүлэгчдийн тоо өссөнтэй холбоотой төдийгүй иргэд БНСУ-ыг зорих гэж буй шалтгаанаа буруу тодорхойлох, визний материалаа дутуу бүрдүүлснээс визний хүсэлтэд татгалзсан хариу олгодог байсан.  Иймд визний материалаа  бүрдүүлэхдээ сайтар анхаарах шаардлагатайг  БНСУ-ын Консулын газрын дарга анхаарууллаа.

 

Мөн татгалзсан хариу нь хууль бус оршин суугчидтай уялдаа холбоотой ажээ.

 

Г.Тэгшсүрэн

Өдөрт 600 хүн БНСУ-ыг зорих хүсэлтээ илэрхийлжээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 19, Бямба гараг