Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ Улаанбаатарт 22 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно Бусдын эд хөрөнгийг нууцаар авбал 30 хоног баривчилна Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ
Улаанбаатар 16°
БНСУ-д сард 300 Монгол иргэн “харлаж” байна
2017.3.17

Гэрэл зургийг MPA.mn

 

БНСУ-д хууль бусаар оршиж буй монголчуудын тоо жил ирэх тусам өсөх хандлагатай  байгааг албаныхан хэлдэг.

 

БНСУ-д 2014 онд нэг сард 10 гаруй Монгол иргэн хууль бусаар оршин суудаг байжээ. Тухайн онд нийт 130 гаруй хүн “харладаг” байсан бол 2015 онд хууль бус оршин суугчдын тоо огцом өсчээ.  Энэ нь 2015 оны дөрөвдүгээр сараас Монгол иргэдийн визний нөхцлийг хөнгөвчилсөнтэй холбоотой  гэдгийг албаны хүн хэлж байна. Өмнө нь 14 сая төгрөгийг визний хадгаламжинд байршуулдаг байсныг 2014 онд найман сая, цаашлаад таван сая болгон бууруулсан. Ингэснээр хууль бус оршин суугчдын тоо нэмэгдэх болсон гэж БНСУ-ын Консулын газрын дарга үзэж байна.

 

2015 онд дунджаар 1500 орчим хүн БНСУ-д хууль бусаар “харлажээ”. Харин 2016 онд сар бүр 200-300 хүн харласан тоо баримт байна. Нийтдээ 2016 онд 2 мянга орчим хүн харлажээ. Харласан хүний тоо 10 дахин өссөн учраас виз олголтын хувь багассан аж.

 

  • 2016 оны арваннэгдүгээр сард 211 хүн

 

  • 2016 оны арванхоёрдугаар сард 213

 

  • Нэгдүгээр сард 221 хүн харласан статистик мэдээ байна.

 

Консулын газрын дарга И Жэ Ю “Өөр оронд суугаа БНСУ-ын элчин сайдын яамнаас гаргасан харьцуулсан судалгаагаар Монгол Улс хүн амь цөөтэй хэр нь харлаж байгаа иргэдийн тоогоор нэлээд дээгүүрт жагсаж байна. Монгол улс хууль бус оршин суугчдын тоогоор эхний гурван байранд жагсдаг.  Гэтэл БНСУ-ын Элчин сайдын яаманд өдөрт 600-700 хүн БНСУ-руу зорчих визний мэдүүлэг ирүүлж байна. Үүнтэй адил “харлаж” байгаа хүний тоо нэмэгдэж байгаа. Тиймээс манай улсын зүгээс виз олголтоо чангатгах шаардлага байна” хэмээлээ.

 

Цаашид тус улсын Элчин сайдын яамнаас хууль бус оршин суугчдын тоог багасгах үүднээс хугацаандаа эргэж ирж байгаа хүмүүст аль болох олон удаагийн виз олгох тал дээр ажиллана гэдгийг хэллээ.

 

Г.Тэгшсүрэн

БНСУ-д сард 300 Монгол иргэн “харлаж” байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 29, Бямба гараг