“Формула 1” -ийн шинэ ОД Сонгуулийн ерөнхий хороо хуралдаж байна Бэлхүүсээрээ хэрхэн турах вэ Төрсний дараах үс уналтыг хэрхэн зогсоох вэ Х.Баттулга, М.Энхболд нар хамгийн олон санал авав Сөүлийн саналаас Пхеньян татгалзжээ Челси клубын эхний сонголт “Ройтерс”: Монголчууд Ерөнхийлөгчөө сонгож “чадсангүй” Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад сайн өдөр Сонгууль: Дахин санал хураалт явагдана Моди АНУ-д айлчилж, Трамптай уулзжээ Дөрвөн хэсгийн хорооны саналын дүн хүлээгдэж байна В.Путинд ”тоогдсон” монгол бүсгүй Х.Баттулга тэргүүлж, М.Энхболд удаалж эхэллээ Э.Эрдэнэжамъян: Сонгуулийн луйвараа зогсоо МАХН-ын дэмжигчид үймээн дэгдээлээ Намуудын төлөөлөл СЕХ-нд иржээ Намайг дэмжсэн монголчууддаа баярлалаа Нийслэлийн санал хураалтын ирц 67.73 хувьтай гарлаа
Улаанбаатар 23°
Зэвсэгт хүчний яруу алдар мандан бадраг
2017.3.18

 

Зэвсэгт хүчний 96 жилийн ой, Монгол цэргийн өдөр өнөөдөр тохиож байна.  Эдүгээс 96 жилийн өмнөх энэ өдөр ардын журамт цэрэг Хиагтыг чөлөөлж, улс орныхоо бүрэн эрх, тусгаар тогтнолыг баталгаажуулах анхны ялалтаа тунхаглаж байсан түүхтэй. Тиймээс БНМАУ-ын АИХ-ын тогтоолоор 1946 оноос энэ өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй.  Монгол цэргийн өдөр бол эх орныхоо тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө тэмцэж  ирсэн үе үеийн эх орончдын гавьяаг хүндэтгэх өдөр. Энэ өдөр эх орныхоо энх цагийн манаанд зогсож  төдийгүй олон улсын энхийг сахиулахад үйлсэд хүчин зүтгэж байгаа эр цэрэг өдөр билээ.

 

УИХ-ын дарга М.Энхболд Монгол цэргийн өдрийг тохиолдуулан "Төр байгаа цагт цэрэг байна. Эх орон байгаа цагт эр цэргийн тангараг цуурайтсаар байх учиртай юм. Тиймээс аминаас илүү алтан хил, дархан орныхоо өмөг найдвар, бат түшиг болсон та бүхний яруу алдар үеийн үед бадарсаар байх болтугай" хэмээн мэндчилгээ дэвшүүлжээ. 

 

Улс орныг батлан хамгаалах нь өөрөө өргөн цар хүрээтэй, улс орны бүхий л салбарыг хамрахын зэрэгцээ иргэн бүрийн оролцоонд тулгуурласан цогц арга хэмжээ болохыг  “Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай” хуулиар Батлан хамгаалах яамыг Ерөнхий чиг үүргийн яам байхаар баталсан.

 

Сүүлийн жилүүдэд  Гадаад харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлж байгаагийн дотор хөрш болон бусад орнуудтай батлан хамгаалах салбарт харилцах хамтын ажиллагаанд ахиц гарч, энхийн төлөөх үйлсэд манай Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүн үүргээ амжилттай гүйцэтгэж байгаа. Монгол цэргийн энэ өдөр Батлан хамгаалахын  сайд Б.Бат-Эрдэнэ мэндчилгээ дэвшүүлжээ. Уг мэндчилгээндээ:

 

-Батлан хамгаалах, Зэвсэгт хүчин Монгол Улсын түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх учиртай.

 

Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 96 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Батлан хамгаалах салбарын хамт олонд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг нийт байгууллага, ард иргэддээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Зэвсэгт хүчний маань яруу алдар мандан бадрах болтугай” хэмээн мэндчилгээндээ дурдсан байна. 

Н.Энх

 

Зэвсэгт хүчний яруу алдар мандан бадраг
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 27, Мягмар гараг