Багш нар энэ онд багтаан цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардлаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган болно НБА: Нээлтийн тоглолт ба гэмтэл бэртэл “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалт болов Журмын нөхөд маань надад албан тушаал ”тулгасан” Марк Овермарс Арсеналтай нэгдэнэ Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ Дотуур байрны оюутнуудыг эерэг хандлагад уриална “Таван сая доллар босгосон анхны технологийн компани” Орон сууцны борлуулалт өсчээ Сөрөг хүчнээ бүү бас, эрх баригчид аа Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ Трансжендер тамирчны асуудал Шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэнэ Энтони Жошуагийн өрсөлдөгч солигдов Улаанбаатарт 10 хэм дулаан байна
Улаанбаатар
Сонголтгүй сонгууль
2017.3.20

 

АН-ын дотоод сонгуулийн сурталчилгаа өнөөдрөөс эхэлнэ. Нийслэлийн АН-ын дарга, аймаг, дүүргийн намын дарга болон Үндэсний бодлогын хорооны бүрэлдэхүүнийг сонгох сонгууль явагдаж байна.

 

Нийслэлийн АН-ын даргад ИТХ-ын дарга асан Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж гэсэн хоёр эрхэм өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн байна лээ. Ажиглагчид нийслэлийн АН-ын даргаар Д.Баттулгыг намын гишүүдийн олонхийн санал авч сонгогдоно гэж харж байна. Ш.Түвдэндоржийн тухайд өрсөлдөгчийн байр сууринаас хандаж байгаа төдий гэж  үзэх хэсэг олон бий. Учир нь нийслэлийн АН-ын дарга өрсөлдөгчгүй тодролтой биш.   Нийслэлийн АН-ын даргад өрсөлдөх горилогчид байсныг үгүйсгэхгүй. Одоогийн нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэхээ мэдэгдсэн.  Ер нь шинэлэгдэж байгаа АН-ын энэ суудалд улс төрийн тохироо нэгэнтээ бүрдсэн.   Тиймээс Д.Баттулгатай өрсөлдөх эрхэм цаг, мөнгөө гарздах нигууртай.  Учир нь нийслэлийн АН-ын даргад өрсөлдөх эрхэм 90 сая-ыг дэнчинд тавьж байж эрхээ авна. Харин өрсөлдөгч гэх Ш.Түвдэндоржийн тухайд тохирооны  бэлгэдэл төдий. Гэхдээ тохироогоор нийслэлийн АН-ын дэд даргаар томилогдохыг үгүйсгэхгүй.

 

Харин аймаг, дүүргийн намын дарга нарын төлөө 52 эрхэм нэрээ дэвшүүлжээ. 21 аймаг, 9 дүүрэг бүрт АН-ын анхан шатны хороод байдаг гээд тооцохоор наанадаж, 60 нэр дэвшигч өрсөлдөхөөр. Гэвч зарим хэсэгт өрсөлдөгчгүйгээр шууд сонгогдох бололтой.  Учир нь аймаг, дүүргийн намын дарга нарын сонгуульд нэр дэвших эрхэм 20 сая төгрөгийн дэнчин тавина.  Цаашлаад сурталчилгааг 11 хоногийн турш хийнэ.  Энэ бүхэнд тодорхой хэмжээний зардал шаардагдана. Сонгуулийн штабаа байгуулж, багаа бүрдүүлэх сурталчилгааны товхимол бэлтгэхээс эхлээд  санхүүжилтээр тооцогдоод явна. Ер нь аливаа сонгууль гэдэг нэр дэвшигчдийг бэлийг шалгадгийг өнөөгийн улс төр тодхон харуулж байна.

 

АН-ын дотоод сонгуулийн бас нэг хэсэг болох Үндэсний бодлогын хорооны гишүүд өрсөлдөж байгаа эрхмүүд гэхэд бүртгэлийн 3 сая, дэнчингийн 3 сая нийт 6 сая төгрөгийг намынхаа дансанд тушаагаад нэр дэвших эрхээ авч байгаа. Шинэчилсэн журмаар АН-ын ҮБХ 380 гишүүний бүрэлдэхүүнтэй байхаар болсон. Энэ суудлын төлөө наанадаж 760 эрхэм өрсөлдөхөөр. Гэвч бүртгэлийн эцсийн дүн гэхэд 511 гишүүн өрсөлдөх эрхээ авсан байна лээ.

 

Бэлтэй, татаастай нэгэнд 6 сая төгрөг цайны мөнгө төдий сонсогдож магадгүй. Гэхдээ  АН-ын жирийн гишүүд дундаас 6 сая төгрөгийг бэлхэн төлчихнө гэдэг үнэхээр чанга.  Цаана нь дахиад 6 сая төгрөгөөр тогтохгүй сонгуулийн зардал гарах магадлалтай. Өнөөдөр нэгэнтээ тохироо бүрдээд гал тэрэг хөдөлчихлөө. ҮБХ-нд өрсөлдөгчгүй, нэг  нэр дэвшигчтэй  Төв, Ховд, Хөвсгөл аймгийн тус бүр нэг, Увс, Хэнтий аймгийн тус бүр хоёр , Орхон аймаг, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт тус бүр дөрвөн , Баянгол дүүргийн гурван тойрог байгаа гэнэ. Цаашлаад байсхийгээд л аймгийнхаа төдийгүй төв штабаа эсэргүүцэн намын даргаа огцрохыг шаарддаг алдарт Дархан-Уул аймгийн нийт тойрог бүр ганцхан нэр дэвшигчтэйгээр бүртгэгджээ. 

 

Дээрх нэр дэвшсэн эрхмүүд өнөөдрөөс сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлж, дөрөвдүгээр сарын 2-нд нийт гишүүдийн саналаар сонгогдоно. Гэвч хэн хэн хаана хаанаас  нийслэлийн болоод аймаг дүүргийн дарга болон ҮБХ-ны гишүүнээр сонгогдох нь тодорхой болсон сураг дуулдана лээ.  Учир нь өрсөлдөгчгүй, дэмжлэгтэй нэгнийг АН-ын сонгууль өгөх эрх бүхий 150 мянган гишүүд тойрог тойрогтоо шууд дугуйлахаас өөр сонголтгүй.

 

АН-ын үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг УДШ бүртгээгүй. Гэсэн хэдий ч Их хурлаас гаргасан шийдвэрийн дагуу, хууль дүрмийг зөрчихгүйгээр дотоод сонгуулиа явуулна гэж АН-ын дарга С.Эрдэнэ мэдэгдэж байсан. Харин Их хурлаас гаргасан нийт гишүүдийн санал хураалтаар сонгох заалт  Улс төрийн намын хуулийг зөрчсөн гэх Дээд шүүхийн үндэслэлтэй харшлаад байгааг намын шинэ дарга мэдэж байгаа ч мэдэн будилаад байна уу. Дээр нь сонгуулийн дэнчингийн мөнгө ч хуулинд харшилсан байх үндэслэлтэй. Учир нь дэнчингийн мөнгийг өндөр байгааг эсэргүүцэж зарим гишүүд нь мэдэгдэл гаргаад байгаа.

 

Ийнхүү АН-ын шинэчлэл зарга, задралтай, олон нийтэд нээлттэй үргэлжилж байна. 

Н.Энхлэн

Сонголтгүй сонгууль
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг