Захирах, захирагдах ёсыг эрхэмлээрэй Бид нийгмийн шударга ёсыг сэргээнэ Д.Сарангэрэлийг ЭМ-ийн сайдаар томиллоо Эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулна Ц.Даваасүрэнг ЭХ-ний сайдаар томиллоо Би мэргэжлийн багтай гар нийлж ажиллана Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдаар томилов Ажилгүйдэл, ядуурлыг шийдвэрлэх салбар бол ХХААХҮЯ Д.Сумъяабазарыг УУХҮ-ийн сайдаар томиллоо Ж.Бат-Эрдэнийг ЗТХ-ийн сайдаар томиллоо “МИАТ”-ийг ад үзсэн зүйлгүй Арьсан болон ноолууран бүтээгдэхүүний үзэсгэлэн 23-ныг хүртэл үргэлжилнэ БНСУ-д ажиллах иргэн ур чадварын шалгалт өгнө МСБХ-ны “Оюутны Лиг” эргэн ирлээ Автомашины хулгайн хэргийг 24 цагийн дотор илрүүллээ Ц.Цогзолмааг БСШУС-ын сайдаар томилов Чуулган хуралдаж байна Газар хөдлөлтийн улмаас хохирол учраагүй АНУ-д манай улсын иргэн буудуулж амиа алджээ Хадгаламж, зээлийн хоршоод хөгжлийн хандлагаа хэлэлцлээ
Улаанбаатар -5°
Хаврын хугас дунд болох улирал эхэлнэ
2017.3.20

Өнөөдөр аргын тооллын 2017 оны гуравдугаар сарын 20. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Алтан унжлагат" хэмээгч Гал тахиа жилийн хаврын тэргүүн хар бар сарын 23. Сумъяа гараг. Гар одтой, дөрвөн ногоон мэнгэтэй, улаан морь өдөр. Өдрийн наран 6 цаг 59 минутад мандан, 18 цаг 57 минутад жаргана. 23 цаг 59 минутад сар тал болно. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, тангарагаа буцаахад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

 

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Хаврын хугас дунд болох улирал 18 цаг 20 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно хэмээжээ.

Хаврын хугас дунд болох улирал эхэлнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 20, Баасан гараг