Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар -6°
“Хятадын монгол” л биш шүү
2017.3.20

“Хятадын монгол” л биш шүү

 

Дэлхий дахинд Монгол Улсыг “Хятадын монгол” гэж харагдуулах зүйл олон хийгдэж байна гэх шүүмжлэл сүүлийн үед ихсэх хандлагатай болоод байгаа. Энэ талаархи мэдээллийг ихэнхдээ цахим ертөнцөөс, газрын зураг энэ тэрээс л хардаг байлаа. Тухайлбал, 2011 онд Солонгосын SBS телевизийнхэн амралтын өдрийн хөгжөөнт нэвтрүүлгийн хоёр дугаараа гадаадын улс орноос бэлтгэсэн байгаа юм. Тусгай дугаар нэртэйгээр цацагдсан уг нэвтрүүлгийг манай урд хөрш Хятадаас бэлтгэсэн бөгөөд уг нэвтрүүлгийн эхэнд гаргасан Хятадын газар нутгийн зурган дотор Монгол Улсын газрын зургийг багтаан оруулж, дээр нь  “Running Man in China” хэмээн бичиж Солонгос даяар цацжээ. 
 
 
Тухайн үедээ монголчуудын зүгээс энэхүү алдааг албан ёсоор залруулж, уучлалт гуйхыг хүссэн ямар нэгэн санал гомдол гаргаагүй байна. Тэгээд ч энэхүү мэдээлэл үнэн эсвэл худал эсэхийг ч тодруулаагүй өнгөрсөн. Учир нь албан ёсны мэдээлэл биш учир тэр байх.
 
Тэгвэл энэ удаад Монгол Улсад биднийг “Хятадын монгол” юм байна шүү дээ гэж андуурмаар нэгэн зүйл олон улсын нисэх буудлын үүдэнд сүндэрлэж байна. Тодруулбал, Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлаас Улаанбаатар хот руу ордог гарцан дээр “Үзэсгэлэн төгөс БНХАУ. Сүрлэг сайхан Өвөрмонголд тавтай морилно уу” хэмээсэн Хятад, Монгол бичигтэй, хадаг бариад угтаж байгаа өвөрмонгол бүсгүйн зурагтай томоос том сурталчилгааны самбар байх юм.

 

...Магадгүй энд ийм самбар байгааг нийслэлийн самбар хариуцдаг хүмүүс харсан, мэдсэн л байх. Гэхдээ яагаад нүдэн балай, чихэн дүлий байгаа нь сонин. Эцсийн дүндээ энэ бол ямар ч улс орноо гэх сэтгэлгүй, бодолгүй мөнгө л өгвөл толгойгоо ч мултлаад өгөх зар сурталчилгааны самбар түрээслүүлэгчдийн эмгэнэлт үйлдэл...

 
Энэ нь гадаадаас ирсэн жуулчин бүрт л Чингисийн Монгол бус “Хятадын монгол”-д ирж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхээр байгаа юм. Өөрөөр хэлбэл, мөнгө олох сонирхолтой тэнэг монгол хүнээр нь монголчуудыг доромжлуулсан мэт харагдах юм билээ. Уг нь “Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журам” гэж  байдаг. Уг журмын дагуу Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт байрлаж байсан сурталчилгааны самбаруудыг цэгцэлж, мэдээллийн болон реклам сурталчилгааны самбарууд гэж ангилан хориглох бүс тогтоох зэрэг ажил хийгдэж байсан.
 
 
Өөрөөр хэлбэл, хотын өнгө үзэмжинд сөргөөр нөлөөлж, жолооч нарын үзэгдэх орчныг хязгаарлаж буй реламны самбаруудыг буулгаж, төлөвлөлтийн дагуу мэдээллийн болон рекламны самбаруудыг гудамж, талбайд байршуулж эхэлсэн. Тэгвэл энэ удаад улс орны тусгаар тогтнолын асуудалтай холбоотой энэхүү самбарыг татан буулгаж яагаад болохгүй гэж. 
 
 
Магадгүй энд ийм самбар байгааг нийслэлийн самбар хариуцдаг хүмүүс харсан, мэдсэн л байх. Гэхдээ яагаад нүдэн балай, чихэн дүлий байгаа нь сонин. Эцсийн дүндээ энэ бол ямар ч улс орноо гэх сэтгэлгүй, бодолгүй мөнгө л өгвөл толгойгоо ч мултлаад өгөх зар сурталчилгааны самбар түрээслүүлэгчдийн эмгэнэлт үйлдэл. Уг асуудлыг хариуцсан нийслэлийн албаныхан үүнийг авч чадахгүй, хүч нь хүрэхгүй байгаа бол чаддаг эрх мэдэлтэн нь энэ “хачин” том самбарыг авч өгч тус болооч. Үүнээс өөрөөр мөнгө олох өчнөөн арга байсаар байтал энэ л биш шүү.
 
Эх сурвалж: mminfo.mn
“Хятадын монгол” л биш шүү
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 28, Мягмар гараг