Эцгийнхээ таалал төгссөн өдөр цөмийн туршилт хийж магадгүй Монгол Улсын хэмжээнд 64375 залуус иргэний үнэмлэхээ гардан авлаа Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар байгууллаа Сальма Хайек: Харви Вайнштейн надад бэлгийн дарамт үзүүлж байсан Монголын хүмүүнлэгийн шилдэг үйлстэн тодорно Циркийн уран бүтээлчдэд 52 сая төгрөгийн шагнал олгоно Төрийн аудит тэдний зэвсэг биш Банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ Өрх толгойлсон эх, эцэгт 240 мянган төгрөгийн тэтгэмж олгоно Ихэнх нутгаар хүйтний эрч чангарна Б.Хурцын асуудлаар 8 иргэний гомдлыг судалж байна Ходоод шархалсан эсэхийг хэрхэн мэдэх вэ Хоолой идээлж, өвдсөн үед хэрхэх вэ Оны шилдэг гэрэл зураг тодорлоо Импортын эрчим хүчийг татвараас чөлөөлөх хуулийн төсөл өргөн барилаа ЗХЖШ-ын удирдлагууд генералууддаа хүндэтгэл үзүүллээ 248 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ Гал түймэр унтраах машинуудын сэлбэг хэрэгслийг хүлээлгэн өглөө Буруутай этгээдээр нөхөн сэргээлт хийлгэх хэрэгтэй Хятадын интернэтийн од 62 давхраас унаж, амиа алджээ
Улаанбаатар -30°
Хатагтай Гитлер
2017.3.20

 

Туркийн “Gunes” гэх сонин нүүр хуудастаа Германы Канцлер Ангила Меркелиийг шоглосон зураг нийтэлсэн талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

Канцлерийг Гитлер болгож, зургийн тайлбартаа “Хатагтай Гитлер” хэмээн бичжээ. Тус сонины редакц “Германы Засгийн газраас болж, Канцлерийг Гитлер болгосон” гэж тайлбарласан байна.

 

Турк улсад ирэх сард “Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах, Ерөнхийлөгчийн эрх мэдлийг өргөжүүлэх” асуудлаар бүх нийтийн санал асуулга болно. Уг санал асуулгад Европын орнуудад амьдарч буй туркуудыг оролцуулахаар болж, тус улсын сайд ноёд гадаадад амьдарч буй иргэдэд мэдээлэл өгөхөөр хөлгийн жолоо залсан ч багагүй саадтай нүүр тулаад буй билээ.

 

Нидерланд, Германы Засгийн газар иргэдтэй хийх сайд нарын уулзалтыг хориглоод байгаа юм.

 

Уг асуудлаас болж Турк Европын олон оронтой муудалцахад хүрээд байна. Зөвхөн Герман улсад 1.5 сая турк амьдардаг бол Нидерланд улсад 400 мянган турк амьдардаг байна. Тэдний саналыг авах нь Туркийн Ерөнхийлөгч Рэжэп Тайип Эрдоганд ихээхэн тус болох нь тодорхой билээ.

 

Эрдоган сайд нарын уулзалтыг зөвшөөрөхгүй бол Европын холбоотой байгуулсан цагаачдыг нутагтаа байршуулах гэрээг цуцалж, Туркт байгаа дүрвэгсдийг албадан гаргахаа сануулаад буй юм.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Хатагтай Гитлер
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 14, Пүрэв гараг