Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар -6°
С.Эрдэнэ: АН цоо шинэ нам болон буцаж ирнэ
2017.3.20

Ардчилсан намын Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд явагдана. Тус сонгуульд нэр дэвшигчдэд өнөөдөр нэр дэвшигчийн үнэмлэх гардуулав. 

 

Нэр дэвшигчийн үнэмлэх гардуулах ёслолын ажиллагааг АН-ын дарга С.Эрдэнэ нээж, үг хэлэв. Тэрбээр "Энэ бол манай намын түүхэнд анх удаа болж буй томоохон үйл явдал. Зөвхөн АН-ын төдийгүй Монголын улс төрийн түүхэнд байгаагүй томоохон сонгууль болж байна. Энэ сонгууль АН нэгдмэл нэг санаа зорилготой болж байгаагийн илрэл. Бид фракцигүй, бүлэглэлгүй нам болно гэж зорьсон. Энэ зорилгын хамгийн том тулгуур зарчим нь өнөөдөр явагдаж байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

 Энэ сонгууль явагдсаны дараа үндэсний хэмжээнд АН 100 хувь шинэчлэгдсэн, бүх шатны удирдах бүрэлдэхүүн бүх гишүүдээсээ сонгогдсон, цоо шинэ нам болж төлөвшиж, буцаж ирнэ. Энэ бол АН-ын гишүүдийн олон арван жил хүлээж байсан өөрчлөлт. Бидний эхлүүлсэн үйл ажиллагаа Монголын улс төрийн бүхий л хүрээнд загвар болсон шинэчлэл болно гэдэгт эргэлзэхгүй байна. Эрх баригчдаас эхлээд олон улс төрийн нам манай намын энэ өөрчлөлт шинэчлэлтийн замаар явна гэдэгт найдаж байна. Монголын сонгогчдын дунд улс төрийн намуудын нэр хүндийг өсгөхөд үр дүнтэй алхам болно” хэмээв. 

 

Тус намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр нийт 565 хүн бүртгүүлсэн байна. Тэдний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшлээ. Тэдэнд АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өгч, амжилт хүсэв.

 

В.Бат

 

С.Эрдэнэ: АН цоо шинэ нам болон буцаж ирнэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 28, Мягмар гараг