Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна Анхдугаар зөвлөлдөх санал асуулга эхэллээ Улаанбаатарт 22 хэм дулаан байна Үс засуулбал эд малтай, баялаг төгс болно Бусдын эд хөрөнгийг нууцаар авбал 30 хоног баривчилна Боксчид Ази тивийн АШТ-нд оролцоно Б.Дэлгэрсайхан:Би оффшор дансаа хаасан Төрөөс зардлыг нь даах анхны мэс заслыг хийнэ Б.Буджаргал 10 өдрийн гүйлтийн тэмцээнд түрүүлэв Канцлер ирэх сард Москва хотноо айлчилна Ахмадуудаар гоёсон ”Алтан Өргөө” тоглолт Оффшор бүсэд 17 тэрбум ам.доллар байгааг батлах боломжгүй Хайди Клумын экс нөхөр гэрлэнэ Дэми Ловато арслан шивүүлжээ МУГЖ С.Батсүх Б.Бат-Энэрэл хүүтэй хамтран дуулав Парламентын гишүүдийг барьцаалжээ Улс төр миний анхаарлыг татахгүй байгаа Ө.Пүрэвсүрэн таван жил дараалан Улсын аварга болов
Улаанбаатар
Дамаск хотыг пуужингаар харважээ
2017.3.20

 

Сирийн нийслэл Дамаск хотноо тулаан болж буй тухай Их Британид төвтэй Сирийн Хүний эрхийн төвөөс мэдээллээ.

 

Дамаск хотын зүүн хэсгийг босогчид хяналтадаа авахаар армийнхантай тэмцэж байна. Босогчид хотын төвийг пуужингаар харваж, их буугаар галласан хэрэг гарчээ. Мөн босогчид Жобар дүүрэгт тэсрэх бөмбөг суурилуулсан хоёр автомашиныг дэлбэлж, армийнхны хяналтад байгаа бүс нутагт нэвтрэхийг санаархсан гэнэ. 

 

Уг тулааны үеэр хэдэн хүн амиа алдсан эсэх нь нууц байгаа юм.

 

Армийнхан босогчдын нуугдаж байсан нууц хонгилуудыг илрүүлж, устгаж эхэлжээ. Хүний эрхийн төвөөс мэдээлж буйгаар “Армийнхан босогчдод агаараас 30 удаа цохилт өгч, их хэмжээний хохирол учруулсан” гэв.

 

“Сирид 2011 онд дэгдсэн иргэний дайны улмаас 310 мянган хүн амиа алдсан” талаар НҮБ мэдээллээ. Дамаск хотноо өнгөрсөн долоо хоногт террорист халдлага болж, 31 хүн амиа алдсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Дамаск хотыг пуужингаар харважээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 29, Бямба гараг