Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар
Д.Дагвадорж аварга сонгуульд нэр дэвшлээ
2017.3.20

Гэрэл зургийг mpa.mn

 

Ардчилсан намын Дотоод сонгуульд нэр дэвшигчид өнөөдөр үнэмлэхээ гардан авлаа. Тус намын Дотоод сонгуульд өрсөлдөхөөр нийт 565 хүн бүртгүүлсэн байна. Тэдний 511 нь Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх бол 54 хүн нийслэл, аймаг, дүүргийн намын хорооны даргад нэр дэвшлээ. Тэдэнд АН-ын дарга С.Эрдэнэ, тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нарын удирдлагууд нэр дэвшигчийн үнэмлэхийг, Монголын нууц товчоотой гардуулан өгөв.

 

Нийслэлийн АН-ын даргад Сүхбаатар дүүргийн АН-ын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Д.Түвдэндорж нар нэр дэвшлээ. Мөн их аварга Д.Дагвадорж, дэд сайд асан Ж.Амарсанаа, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Ц.Гарамгайбаатар, Буян компанийн захирал Б.Жаргалсайхан, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар нэр дэвшиж байна.

 

Ардчилсан намын Дотоод сонгууль ирэх дөрөвдүгээр сарын 2-нд явагдана.

 

В.Бат

Д.Дагвадорж аварга сонгуульд нэр дэвшлээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 27, Даваа гараг