Орхон голын мөсөнд цөмөрсөн автомашиныг татаж гаргав Кардашиан дахин хүүхэдтэй болохыг хүсдэг Обама дурсамж номоо бичнэ “Технологи, хөрөнгө оруулалт Монголд-2017” үзэсгэлэн болно Гавьяат тамирчин Б.Мөнгөнтуул алтан медаль хүртжээ Итгэмжлэх жуух бичгээ барив ФОТО: Монгол нутгийн хавар “Ромео Жульетта”-г Дорнод аймагт тоглоно Шадар сайд У.Хүрэлсүх МУЗН-ийн үйл ажиллагаатай танилцав Бруклин Бекхэм: Би өөрийнхөө хүчээр алдартай болмоор байна Н.Түвшинбаяр, Д.Сумъяа нарын өмсгөлийн орлого эздэдээ очлоо Д.Мягмарсүрэн: Хүний хар нүднээс бусад нь надад бий Иргэдийн 57 хувь нь Монголыг “буруу чиглэлд” явж байна гэж дүгнэв Чойбалсан- Манжуур чиглэлийн тээврийн үйлчилгээ эхэллээ Малын хулгайчдыг барьжээ Пак Ын Хэг баривчилна Шар усны үерээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авлаа Гишүүдийн туслахууд номын дуу сонсов АН дахь тохироо Н.Номтойбаярын тушаалыг шалгуулахаар шүүхэд хандлаа
Улаанбаатар
“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” компани байгуулна
2017.3.20

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017.03.20-ны өдөр болж дараахь асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

 

Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь импортоор хангадаг бөгөөд жил бүр 1-1.2 сая тонн шатахуун импортолж, үүнд нэг  тэрбум орчим ам.доллар зарцуулдаг юм.

 

Иймд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр” барих төслийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийн техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо, судалгаанд тулгуурлан 100 хувь төрийн өмчит компани үүсгэн байгуулах, компанийн бүтэц, зохион байгуулалт, дүрмийг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулахаар тогтов.

 

Энгийн гадаад паспортыг тав болон 10 жилээр олгоно, сунгахгүй

 

2004 онд Каир хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын 12 дугаар уулзалтаас “Машинаар унших паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй байх, дардас, резинэн тамгаар сунгасан паспортыг машинаар уншигдах баримт бичиг гэж хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй болох тухай” Протокол гаргасан юм.

 

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын иргэд энгийн гадаад паспортынхаа хугацааг сунгуулж гадаадад зорчих нөхцөлд үүнийг нь дэлхийн олон орон үл хүлээн зөвшөөрөх, олон улсын нислэгээр зорчуулахгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй эрсдэл үүсч байгаа юм.

 

Иймд олон улсын стандартад нийцүүлэх зорилгоор Монгол Улсын энгийн гадаад паспортыг чипгүй бол таван жилийн, харин чиптэй энгийн гадаад паспортыг 10 жилийн  хугацаатай олгож, дахин сунгалт хийхгүй байхаар тогтов. Засгийн газрын энэхүү тогтоолтой холбоотойгоор иргэдээс авдаг төлбөр хураамжид ямар нэгэн өөрчлөлт орохгүй юм.

 

Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замыг барих төслийн гүйцтэгэгчийг шинээр шалгаруулна

 

Засгийн газрын 2013 оны 317 дугаар тогтоолоор баталсан төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төслийн явцын талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа.

 

Уг чиглэлийн замыг барих концессын гэрээг 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулж, төслийн нийт өртгийг 76.9 сая ам.доллартай тэнцэх төгрөг  байхаар гэрээлжээ.  Гэрээгээр хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийг 2017-2019 оны хооронд хийх, автозамыг 2017 оны 09 дүгээр сарын 01-нээс өмнө ашиглалтад оруулахаар тохирсон байна. Гэвч “Эрдэнэ зам” ХХК  тус төсөлд оролцохоор Зам, тээврийн хөгжлийн яамтай гэрээлж, концессын давхар гэрээ байгуулжээ. Одоо хоёр компанийн хоорондын маргаан шүүхийн шатанд явж байна.

 

Иймд Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд оролцохоор байгуулсан “Эрдэнэ зам” ХХК-ийн гэрээг  цуцалж, маргааныг хуулийн хүрээнд эцэслэн шийдвэрлэхийг Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатад үүрэг болголоо.

 

Мөн тус чиглэлийн замын төсөлд оролцохоор “Эрчим хүчний барилга угсралтын трест” ХХК-тай байгуулсан концессын гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу цуцалж, Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км замын төсөлд шууд гэрээ байгуулах хуулийн этгээдийг шинээр сонгох, дүгнэлтийг хамт танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгалаа.  

 

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих” концессын гэрээний төслийг танилцуулахыг үүрэгдлээ

 

“Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг хэрэгжүүлэх, санал тавьсан хуулийн этгээдүүдтэй концессын гэрээний нөхцөлийн талаар хэлэлцээ хийх үүрэг бүхий Ажлын хэсгийн дүгнэлтийн талаар  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат Засгийн газрын гишүүдэд танилцууллаа. Ажлын хэсэг хэлэлцээрийн үр дүнд ТЭЗҮ болон УИХ-ын Байнгын хороо, Барилга, хот байгуулалтын яамны саналд зөвлөмжид дурдсан технологийн шийдлийг бүрэн багтаасан санал ирүүлсэн “Богда” ХК, “Жинхуа” ХХК-ийн түншлэлийг сонгох санал ирүүлжээ.

 

Уг түншлэл нь цэвэрлэх байгууламжийн төслийн 30 хувийг өөрийн хөрөнгөөр,  үлдсэн 70 хувийг 10 жилийн хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй, эхний 4 жилд нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх нөхцөл бүхий банкны зээлээр  санхүүжүүлэх санал ирүүлжээ.

 

Танилцуулгатай холбогдуулан “Улаанбаатар хотод цэвэрлэх байгууламж барих төсөл”-ийг барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр концессын шууд гэрээний төслийг тохирч, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Үндэсний хөгжлийн газарт даалгав.

 

“Гашуунсухайтын төмөр зам” компанийг татан буулгав

 

Гашуунсухайт-Ганцмод боомтын нарийн цариг бүхий боомтын төмөр замд хөрөнгө оруулалт хийж, барих, ашиглах зорилготой байгуулсан “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг татан буулгахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд үүрэг болгов.

 

Компанийн зарцуулсан хөрөнгийг хөндлөнгийн аудитаар хянан баталгаажуулж, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд оруулах гадаадын хөрөнгө оруулалтаас эргэн төлөх арга хэмжээ авахыг холбогдох сайд, агентлагийн дарга нарт даалгалаа.

 

Засгийн газрын 2016 оны 268 дугаар тогтоолоор “Нарийнсухайт-Шивээхүрэн” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг энэ оны эхний хагас жилд багтаан эхлүүлнэ гэж заасан. Иймээс дээрх чиглэлийн 45.3 км, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтыг нэгдсэн удирдлага, зохион байгуулалт дор цогцоор нь барьж байгуулах нь зүйтэй гэж үзлээ.  

 

“Гашуунсухайтын төмөр зам” компани нь төмөр замын урьдчилсан техник, эдийн засгийн үндэслэл, зураг төсөл, геологи, геодезийн судалгааг хийж дууссан боловч УИХ-ын 2014 оны “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай” тогтоолоор Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг 1435 мм-ийн царигтайгаар барихаар болсон юм.

 

Үндсэн чиглэлийн биелэлт 61 хувьтай гарчээ

 

“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх Үндсэн чиглэл”-ийн 5 бодлого, 22 зорилт, 158 арга хэмжээний биелэлт өнгөрсөн оны эцсийн байдлаар 61.2 хувьтай гарлаа.

 

Үндсэн чиглэлд тусгасан 158 арга хэмжээнээс 19 нь 100 хувь буюу бүрэн, 39 нь 90 хувь, 23 нь 70 хувь, 33 нь 50 хувийн биелэлттэй, бусад нь 30-аас доош хувьтай байна.

 

Макро эдийн засгийн бодлого 64.3, эдийн засгийн өсөлтийг дэмжих салбаруудын бодлого 52.5, бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны бодлого 59.6, хүний хөгжил, нийгмийг хөгжүүлэх бодлого 67.9, засаглал, эрхзүйн шинэчлэл, гадаад болон батлан хамгаалах салбарын бодлого 64.6 хувьтай гарчээ. 

 

Цаашид Үндсэн чиглэлд тусгаан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг улсын төсөвт бүрэн тусгаж байх, төсвийн ерөнхийлөн захирагч нар жил бүрийн Үндсэн чиглэлд тусгасан өөрийн хариуцан хэрэгжүүлэх арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг гаргаж, оны эхнээс жигд хэрэгжүүлэх, тухайн онд хүрэх түвшингээ бодитой тогтоохыг Засгийн газрын хуралдаанаас үүрэг болголоо.

 

Хилийн боомтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлав

 

Зөвлөлийн даргаар Сангийн сайд ажиллах бол гишүүдэд ХЗДХ болон Гадаад харилцааны сайд, гааль, хил хамгаалах, мэргэжлийн хяналт, гадаадын иргэн, харьяат, МҮХАҮТ, Логистикийн холбооны дарга багтжээ.

 

Зөвлөл хилийн боомт байгуулах, өргөтгөх, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх талаар санал боловсруулах, хилийн хяналтын байгууллагуудын ажлын уялдаа холбоог хангах, боомтын ажлыг сайжруулах талаар зөвлөмж гаргах, албан хаагчдын нийгмийн асуудлын талаар санал боловсруулах, боомтыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтын хөтөлбөр, төлөвлөгөөг батлах, боомтод мөрдөх журмыг батлах эрхтэй юм.

 

Зөвлөл шаардлагатай гэж үзвэл тодорхой асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх бөгөөд ажлаа Засгийн газарт тайлагнах үүрэг хүлээжээ.

 

Товч мэдээ

 

-  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн гаргасан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

 

-  Энэ сарын 30-31-ний өдрүүдэд болох Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны 17 дугаар хуралдаанд оролцох монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрөв. Хуралдаанаар талууд улс төр, эдийн засгийн харилцааны асуудлаар харилцан мэдээлэл, санал солилцон, байр сууриа илэрхийлж, хамтын ажиллагааны чиглэлээ тодорхойлдог юм. Хуралдааны үеэр Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Хөгжлийн хамтын ажиллагааны Ажлын хэсгийн хурлаас гадна Хүний эрхийн асуудлаарх яриа, хэлэлцүүлэг болох юм байна.

 

-  Энэ сарын 27-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 16 дугаар хуралдаан болно. Хуралдаан нь хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилготой юм. Хуралдаанд монголын талын төлөөлөгчдийн баримтлах удирдамжийг зөвшөөрлөө.

 

-  Жил бүрийн гуравдугаар сарын 23-ны өдрийн “Усны болон цаг уурын өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар болов. 

Эх сурвалж: Zasag.mn

“Газрын тос боловсруулах үйлдвэр барих” компани байгуулна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 3-р сарын 27, Даваа гараг