Үйлдвэрийн ажилтнуудыг санаатай хордуулжээ Шүүхийн шилдэг тамгын газруудыг шалгарууллаа УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар нээлттэй сонсгол зохион байгууллаа Энэ сард 43 эмч Япон, БНСУ-д суралцана Жэфф Хорн аваргаа хамгаалж чадлаа АНУ-ын шилдэг хөлбөмбөгчнөөр 19 настай тамирчин тодров Амьтанд ээлтэй иргэд, хамт олон тодорлоо Иргэнээ сонсдоггүй УИХ-ын дарга хэнд үйлчилдэг вэ ШӨХТГ, ГИХГ-ын байцаагч нар хууль зөрчжээ Шилдэг хэсгийн төлөөлөгчийг “УАЗ-469” машинаар шагналаа Путин, Трамп нар Пхеньяны асуудлаар утсаар ярилцжээ “Алтай холдинг групп”-ийг “2017 оны шилдэг компани”-аар шалгарууллаа Никола Димитров Элчин сайд Д.Батсайханыг хүлээн авч уулзав Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн даргаар Д.Сарангэрэлийг томиллоо Далай ламд зориулан утасны апплейкшн бүтээжээ В.Путин: Трампын өрсөлдөгчид л биднийг холбоотой хэмээн буруутгадаг Сум бүрт малзүйчтэй байна Тим Хардавэйн гэмтэл санаснаас ч ноцтой гэв Онцгойгийнхон цэргийн тангарагаа давтав Б.Хурцыг Элчин сайдаар томиллоо
Улаанбаатар -27°
Тэтгэврээ өндөр тогтоолгох боломж олгож байна
2017.4.16

УИХ-аас тэтгэврийн насыг жил бүр зургаан сараар нэмэх хуулийг баталсан. Ингэснээр тэтгэвэрт гарах нас жил бүр зургаан сараар нэмэгдэх юм. Энэ хууль 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжинэ.  Үүнтэй холбогдуулан ХНХ-ын сайд Н.Номтойбаяраас зарим зүйлийг тодрууллаа.

 

-65 насандаа тэтгэвэрт гарах  манай нөхцөлд зохицож байгаа юу?

 

-Тэтгэврийн сан маш их хэмжээний алдагдалтай байгаа.  Зөвхөн 2017 онд гэхэд  587.3 тэрбум төгрөгийг төсвөөс татаас болгон өгч байна. НДШ төлж байгаа ажиллах хүчин нь  тэтгэвэр авагчаасаа их байгаа боловч хямралд орсон. Яагаад ийм байдалд орсон бэ гэвэл 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан иргэдийн тэтгэврийг төр даадаг, 2007 оноос өмнө НДШ-ийн хувь хэмжээ 19 байсан. Үүний 50 хувийг ажил олгогч, 50 хувийг даатгуулагч төлдөг. Гэтэл 2007 онд НДШ –ийн хувь хэмжээг бууруулаад 14 болгосон. Үүний ачааллыг өндөр насны тэтгэврийн даатгалын сан даахгүй байна. Ийм байдлаар үргэлжилбэл гурван жилийн дараа тэтгэврийн даатгалын сан 1 их наяд төгрөгийн хасах баланстай гарна. Цоорхойг нь төсвөөс нөхөх шаардлагатай болно. Ингээд тэтгэврийн насыг нэмэх шаардлага үүсэж байгаа.  Гэхдээ бид намрын чуулганаар Нийгмийн даатгалын сангийн багц хуулийг өргөн барина. Ирэх жилээс тэтгэвэрт гарах нас 60.6 жил болно. Тэгэхээр 60.6 жил болон түүнээс хойш тэтгэврээ тогтоолговол өндөр байх, түүнээс нааш тэтгэврээ тогтоолговол өнөөдрийн төвшиндөө тэтгэврээ авдаг байхаар сонголтыг дээрх хуулийн зохицуулалтаар иргэдэд олгоно. Хувь хүмүүсийн ажиллах сонголтыг эдийн засгийн аргаар өдөөж өгөх. Монголын ахмадын холбоотой хамтраад судалгаа хийлээ. 67.5 хувь нь ажил хөдөлмөрөө эрхлэх сонирхолтой байна  гэж гарсан.  Наана тэтгэвэртээ гарах эрхийг нь нээлттэй байлгаад босгоос хойш тэтгэврээ тогтоолговол өндөр тэтгэвэр тогтоолгох боломжийг олгоно.  

 

-Хэдийгээр дундаж наслалт уртассан  ч хөгжилтэй орны түвшинд хүрэх хараахан болоогүй харагдсан?

 

-УИХ-аас шийдвэр гаргангуут маргааш нь 65 насандаа тэтгэвэрт гарахгүй. Тэтгэврийн нас жилд зургаан сараар нэмэгдсээр 2038 он хүрэхэд 65 насанд хүрч тэтгэвэрт гарахаар зохицуулалт хийсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Сонголттой болгохоор эрх нь илүү нээлттэй болно, албадахгүй.   2016 онд Үндэсний статистикийн хороо эмэгтэй 55  нас, эрэгтэй 60 наснаас хойших дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож гаргасан байгаа. Эрэгтэй нь 16  жил, эмэгтэй нь 24 жил тэтгэвэр авч байна.  Эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 насалж байгаа. Ийм байтал яагаад дундаж нас 65, 67  той гардаг вэ гэхээр эхний эндэгдэл, нас баралтыг тооцдог учраас багаар гарч байгаа юм. Ер нь тэтгэврийн даатгалын сангийн алдагдлыг багасгая гэвэл эрэгтэй хүн нь 19.4 хувийн эмэгтэй хүн 26 хувийн шимтгэл төлж байж, ачааллыг бууруулах шаардлага гарч байгаа. Харин хүнд болон хортой нөхцөлд ажиллаж байгаа иргэдийн хувьд тэтгэврийн нас нь одоогийнхоор хадгалагдана.

 

-Хүүхдийн мөнгийг хасахгүй байх боломжгүй юу?

 

-Хүүхдийн 20 мянган төгрөгийг нийт өрхийн 40 хувь буюу 298 мянган айл өрхийн 521907 хүүхдэд олгогдоно. Өмнө нь амьжиргааны төвшин тогтоох судалгаа худал гарсан байсан. Үүнийг цэгцэлснээр хүүхдийн мөнгө зорилтот төвшиндөө очино. Үүнээс цааш яах вэ гэхээр яам, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүдтэй хамтраад хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох шийдэл байгаа гэж харж судалж эхэлж байгаа.

 

-Хууль батлагдсан болохоор хүүхдийн мөнгийг одоо зорилтот 40 хувьд нь олгох уу?

-Хүүхдийн мөнгө олгохгүй орхигдох асуудал байхгүй. Бэлэн мөнгөнд хамрагдахгүй хүүхдийн хувьд хуримтлал үүсгэж, 2019 онд төлье гэж байна. Энэ жилийн 161.5 тэрбум бол хэвээрээ үргэлжилнэ. Хууль батлагдлаа гээд шууд хэрэгжих биш, 2018 оны нэгдүгээр сарын 1-ээс энэ хууль хэрэгжих учраас орхигдох асуудал байхгүй.  

Н.Энх

Тэтгэврээ өндөр тогтоолгох боломж олгож байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 12-р сарын 16, Бямба гараг