Сурталчилгаа өндөрлөж, сонголт хийх үлдлээ Дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй Ерөнхий сайд ”Говь”-ийн нээлтэд оролцоно СЕХ-ноос уриалга гаргажээ Улаанбаатарт 33 хэм дулаан байна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгчид нэр дэвшигчид мэтгэлцэж байна 10 дугаар хорооллын туслах замыг шинэчилнэ “Монлаа”-гийн айл өрхүүд шинэ замтай боллоо Сонгогчдын хуруунд бэхээр тэмдэг тавина Н.Оюундарь Европын парламентын гишүүнтэй уулзлаа 1990 оны цагаан Морин жилээс илгээсэн ЗАХИДАЛ Хэт халахыг сэрэмжлүүлж байна Хүмүүжигчдийн гэр бүлтэй уулзалт хийнэ Ихэнх нутгаар 30 градусыг давж хална Үс засуулахад тохиромжгүй Дэлхийн алдартнууд Монголд Сонгуулийн хэсгийн хороодод хяналтын камер суурилууллаа Борооны дараа их цэвэрлэгээ хийлээ Дулааны болон ус түгээх шугам хоолойг засварлалаа
Улаанбаатар 27°
Манай сагсчид Азийн аварга болов
2017.4.17

 

Малайзын нийслэл Куала Лумпур хотноо Ази тивийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шигшээ тоглолт болж өндөрлөв. Манай улсын баг тамирчид аваргын алтан медаль хүртсэн амжилт үзүүллээ.

 

Монголын баг эхний тоглолтоо БНХАУ-ын хоёрдугаар багтай хийж 17:13 хожигдсон. Харин сүүлийн гурван тоглолтондоо дараалан хожсон юм. Хагас шигшээ тоглолтод Монголын баг "Б" хэсгийн аварга болсон Тайландын багтай амжилттай сайн тоглож 18:11 харьцаагаар хожсон. Улмаар Азийн оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний аваргын алтан медалийн төлөө БНХАУ-ын багийг 17:14 гэсэн оноогоор хожиж, Азийн аваргын алтан медалийн эзэд болов.

 

Манай баг түрүүлснээр ирэх есдүгээр сард болох Дэлхийн Оюутны 3х3 лигийн тэмцээнд Ази тивээ төлөөлөн оролцох эрхээ авлаа. Ази тивийг төлөөлөн Азийн аваргын эхний хоёр байранд орсон багууд өрсөлдөх байсан юм.

 

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас дасгалжуулагч С.Тулга, тамирчид Б.Батзолбоо(ахлагч), О.Энхбаатар, А.Сүхбат, Б.Наранбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон.  Тэд өмнө нь 2016 оны оюутны ДАШТ-ий мөнгөн медаль, Азийн оюутны АШТ-д 2015 онд мөнгөн медаль тус тус хүртэж байсан билээ.

 

Энэ удаагийн Азийн аваргад нийтдээ найман улсын шигшээ баг өрсөлдсөн.

 

Г.Тэгшсүрэн

Манай сагсчид Азийн аварга болов
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 25, Ням гараг