Нийслэлийн орчим ой, хээрийн түймэр гараагүй Залуучуудын шигшээ баг легионеруудыг хожлоо Засгийн газар хуралдана Жэфф ван Ганди шигшээ багаа удирдана Киев хотын төвд тагнуулын ажилтан амиа алджээ Сохор, доголон, дүлий гурав Г.Ган-Эрдэнэ “Улаанбаатар цом”-д аваргалав Мэнни Пакъяо: Би энэ тулааныг үзмээргүй байна Эвертон клубын ээлжит сонголт Сонголтгүй сонгуулийн дахилт Валенсиа баг шинэ довтлогчтой боллоо Их, дээд сургуулиудын босго оноо хэд вэ Бага насны хүүхдүүдээр цаазын ял гүйцэтгүүлжээ Дэлхийн сонгодог Монголын зүг... Голын усны ослоос сэрэмжүүлж ажиллаж Байна Нохойд хазуулсан бол хэрхэх вэ Циститийг эмчлэх хялбар аргууд Трамп, Моди нар терроризмын эсрэг хамтдаа тэмцэнэ Рианна найз залуутай болжээ Марк Кавендиш Тур де Франст оролцоно
Улаанбаатар 22°
Турк Улс Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо
2017.4.17

Турк Ерөнхийлөгчийн засаглалтай болсон талаар “ВВС”, “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Турк улс Ерөнхийлөгчийн засаглалтай болохын тулд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж буй юм. Уг асуудлаар өчигдөр тус улсад бүх нийтийн санал хураалт зохион байгуулагджээ.

 

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулахыг парламент дэмжиж, тус улсын Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган баталгаажуулан гарын үсгээ зуржээ. “Нийт 53.3 сая иргэн бүх нийтийн санал хураалтад оролцоно” хэмээн Сонгуулийн Ерөнхий хорооноос мэдээлжээ. Европын олон орны удирдлагууд нийтийг хамарсан эмх замбараагүй байдал гарахаас сэргийлэн эх оронд нь ажиллаж, амьдарч буй туркуудтай уулзалт хийхийг Анкарагийн удирдлагуудад хориглосон юм. Хэдий эсэргүүцэлтэй нүүр тулсан ч Туркийн Гадаад хэргийн яам Европын орнууд дахь иргэдийнхээ саналыг авч чаджээ.

 

Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулах бүх нийтийн санал хураалтын дүн гарчээ. Сонгуулийн Ерөнхий хороо саналын хуудасны 99.45 хувийг тоолж, урьдчилсан байдлаар дүнг танилцууллаа.  Саналаа өгсөн нийт иргэдийн 51.37 хувь нь “Тийм” хэмээн хариулж Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжжээ. Харин 48.63 хувь нь “Үгүй” хэмээж Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж Туркийг Ерөнхийлөгчийн засаглалтай болохыг дэмжээгүй байна. Ийнхүү туркууд Үндсэн хуулиндаа өөрчлөлт оруулж, Ерөнхийлөгчийнхөө бүрэн эрхийг өргөтгөхийг дэмжсэнээр Ерөнхийлөгч Эрдоган тус улсыг 2029 оны арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл удирдахаар болжээ. Сонгуулийн хорооны мэдээллийн дараахан Ерөнхийлөгч ард түмэндээ хандан талархлаа илэрхийлэн “Туркчууд чухал сонголт хийлээ” хэмээн мэдэгдсэн байна.

 

 

Турк Ерөнхийлөгчийн засаглалд шилжсэнээр Эрдоган парламентын шийдвэргүйгээр хуульд өөрчлөлт оруулах, хуулийг хүчин төгөлдөр болгох боломж бүрджээ. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсанаар 2019 онд тус улс Ерөнхийлөгч болон парламентын ээлжит сонгуулийг зохион байгуулах юм. Сонгуулийн дараа тус улс албан ёсоор Ерөнхийлөгчийн засаглалд шилжих аж.

 

Ерөнхийлөгч таван жилийн хугацаатай хоёр удаа сонгогдох боломжтой, мөн Ерөнхийлөгч парламенттай зөвлөлдөхгүйгээр Дэд ерөнхийлөгч, төрийн өндөр албан тушаалтнууд, сайд, шүүгч нарыг сонгох гэнэ. Шинэ хуулинд Ерөнхий сайдын албан тушаалыг халж, Ерөнхийлөгч орон даяар онц байдал зарлах эсэхийг бие даан шийдвэрлэхээр болжээ. Хэсэг цэрэг өнгөрсөн оны долоодугаар сард төрийн эргэлт хийхийг санаархсан билээ. Ерөнхийлөгч Эрдоган эмх замбараагүй байдал газар авахаас сэргийлэн орон даяар онц байдал зарлаж, байлдааны ажиллагаа явуулахыг хүссэн ч парламентын эсэргүүцэлтэй нүүр тулж, уг ажил хэсэг хугацаанд гацсан түүхтэй.

 

Ерөнхийлөгч “Турк бүх бэрхшээл, хямралыг даван туулах хүч бололцоо бий. Мөн Турк улс түүхэндээ анх удаагаа иргэдийнхээ оролцоотой төрийн тогтолцоондоо өөрчлөлт хийлээ” хэмээн мэдэгджээ. Бүх нийтийн санал хураалтад оролцсон нийт иргэдийн 25 сая хүн Ерөнхийлөгчөө дэмжин “Тийм” гэх сонголтыг хийсэн гэдгийг Эрдоган онцлов. Турк Ерөнхийлөгчийн засаглалтай болсноор курдуудын эсрэг цэргийн ажиллагаа нэмэгдэж магадгүй байгаа талаар улстөр судлаачид үзэж байна.

 

Сүүлийн жилүүдэд курдууд болон Исламын улсын дайчид тус улсад халдах нь нэмэгдсэн билээ. Мөн Турк Европын холбоотой байгуулсан гэрээний дагуу иргэний дайн болон террористуудын дайралтаас зугтаасан сая, сая дүрвэгчийг эх орондоо хүлээн авч байна.

 

Санал хураалын дүнг Сонгуулийн хороо танилцуулсаны дараахан хэсэг иргэн Анкара хотноо эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан аж. Гэхдээ цагдаагийнхан уг жагсаалыг хүчээр тараажээ.

 

Б.Дэлгэрцэцэг 

Турк Улс Ерөнхийлөгчийн засаглалтай боллоо
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг