128 мянган иргэнийг тогтвортой ажлын байртай болгоно Саналын хуудсыг орон нутагт нисдэг тэргээр хүргэнэ Гэрэлтүүлгийн шонд цэцгийн мандал хийж байна Фил Жэксон халагдаж болзошгүй БНХАУ-ын иргэд тарваснаас хордлого авчээ Монгол кино Москвад нээлтээ хийв Монгол шатарчид Зүүн Азидаа номер 1 Ц.Амгаланбаатар нарыг шүүх хурал дахин хойшиллоо Алба хаагчдыг нисдэг тэргээр түймрийн голомтод хүргэлээ Дахин санал хураалтыг долоодугаар сарын 7-нд явуулна Майкл Картэр Уиллиамс чөлөөт агент боллоо Орбитын уулзвараас Толгойт хүрэх замыг засч байна Хуушуурын зөвшөөрлийн материал авах хугацааг сунгалаа АН-ын гишүүд, дэмжигчид жагсаал хийнэ Рассэл Вэстбрүүк лигийн хамгийн үнэтэй тоглогч болно Сонгогчийн саналын нууцлал алдагдах магадлалтай байжээ Дэнвэр миний эхний сонголт биш УИХ-ын чуулган хуралдана Хурд хэтрүүлэх ослын тэргүүлэх шалтгаан болж байна Баян-Өлгийн сонгуулийн саналын хуудсыг гараар тоолохыг шаардлаа
Улаанбаатар 31°
Б.Бат-Эрдэнэ: Хатуу арга хэмжээ ав, хариуцлага тооц
2017.4.17

Зэвсэгт Хүчний Жанжин Штабаас баталсан 2016-2017 оны сургалт бэлтгэлийн нэгдсэн төлөвлөгөөны дагуу Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд 311, 350-р анги байлдааны буудлага хийж бэлтгэлээ хангах явцад осол гарч, хоёр албан хаагч амиа алдаж, 8 нь шархатсан. 

 

Одоогоор шархатсан цэргийн алба хаагчдын биеийн байдал сайжирч 3 цэргийн алба хаагч эмнэлгээс гарч, эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт хэвтэн эмчлүүлж байсан Б.Тэмүүжин, П.Данзанравжаа нар энгийн тасагт шилжиж биеийн байдал тогтвортой байна. Батлан хамгаалах яамны удирдлага шархадсан цэргийн албан хаагчид тэдний ар гэрийнхэнтэй нь уулзан холбогдох хууль журамд заасны дагуу дэмжлэг үзүүлсэн байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Мөн байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцож албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн хоёр цэргийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн оршуулах ажилд Батлан хамгаалах яамны удирдлагууд оролцож тэдний ар гэрт эмгэнэл илэрхийлжээ.

 

Батлан хамгаалахын сайд энэхүү осолтой холбогдуулан тухайн өдрийн /2017 оны 4 дүгээр сарын 11/ 22 цагт сайдын зөвлөлийн өргөтгөсөн хурлыг зохион байгуулж Тавантолгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, байлдааны галт хэрэгслэл, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургасны дараа ажиллагааг явуулж байх талаар хатуу үүрэг чиглэл өгчээ.

 

Батлан хамгаалах яамны зүгээс ажлын хариуцлагыг сайжруулах, цэргийн сургалт бэлтгэлийг стандартын дагуу явуулах тухай тушаал, албан даалгавар, үүрэг чиглэлийг удаа дараа өгч байсан. Тиймээс хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад шүүх, цагдаагийн байгууллагын дүгнэлт, БХЯ, ЗХЖШ-ын ажлын хэсгүүдийн дүгнэлтийг үндэслэн хатуу арга хэмжээ авах санал боловсруулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон байна. 

Б.Бат-Эрдэнэ: Хатуу арга хэмжээ ав, хариуцлага тооц
Shuud.mn
сонин хачин
2017 оны 6-р сарын 28, Лхагва гараг