Финландад халдлага гарч, хоёр хүн амиа алдлаа Н.Наранбаатар ”Өндөр гэгээн”-ийг тайзнаа амилуулна “Цагдаагийн олимп”-оос манай тамирчин-алба хаагчид ганзага дүүрэн ирлээ Бороо орно Шарилжгүй болоход 84 саяыг зарцуулна Үс засуулахад тохиромжгүй Ерөнхийлөгч залуустай өглөөний гүйлт хийлээ Марсель Киттель ОХУ-ын багтай нэгдэнэ Бүтэлгүй оролдлого Залилан хийсэн хэрэгтнүүдэд 10.1 жилийн ял оноолоо Уотфорд клубын 8 дахь тоглогч Ерөнхий сайд Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн авах үүрэг өглөө Бурхадын орноор зочилхуй Өнөөдөр тэгш дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно Кавай Леонард Хятад улсад айлчилж байна Таван хүүхдийг эсэн мэнд олжээ Дуулиант хэргүүдийн шалгалтыг шуурхайлах үүрэг өглөө Үс засуулбал өлзийтэй сайн Улаанбаатарт 20 хэм дулаан байна Монголбанкны экс Ерөнхийлөгч Н.Золжаргалыг шалгаж байна
Улаанбаатар
Хууль бус суултын хариуцлагыг хэн хүлээх вэ
2017.4.17

Гэрэл зургийг MPA.mn

 

“Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас зохион байгуулсан “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” жагсаал, цуглааны дараах суулт эхэлж, хүйтэн, нойтон цементэн талбай дээр хөгшид, залуус холилдсон хэдэн хүн хоёр хонов.

 

Өнгөрөгч бямба гаргийн 14:00 цагт уг жагсаал эхлэхдээ хуулийн дагуу албаны ёсных байв. Оролцогчид Монгол Улсын Үндсэн хуульд заасан үг хэлэх эрхээ эдэлж, ардчилсан нийгэмд амьдарч байгаагаа тунхаглан үзэл бодлоо нууж хаах, айж эмээх зүйлгүй чөлөөтэй илэрхийлсэн. Харин жагсаал, цуглаан 16:40 цагт тарж, 18:00 цагаас хойш хэсэг хүн үлдэж суулт эхлүүлсэн. Шударга ёсыг нэхэж, хуулиа дээдлэхийг шаардаж байсан тэдний үйлдэл ийнхүү хууль бус ажиллагаа болж хувирав. Учир нь Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.1-т “Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ” гэж заасныг зөрчсөн буюу зохих зөвшөөрөлгүйгээр суултаа эхлүүлж, тэд. Гэхдээ нийслэлийн Засаг даргын шийдвэр гараагүй учир тэднийг тараах боломжгүй.

 

Энэ сарын 15-ны орой суулт үргэлжилж байхад “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй цагдаагийн алба хаагчдад  “Хүйтэн плита талбайд эсгий дэвсэж суухыг зөвшөөрсөнгүй, энд суугаа, эх орныхоо төлөө тэмцэж байгаа хөгшид цай уух эрхгүй юу, цагдаа нар аа” гэж чанга яригчаар “агсарч” байв. Үнэхээр цагдаа тэдний эрхийг зөрчиж, хууль бус үйлдэл хийсэн эсэхийг албаны эх сурвалжаас тодрууллаа. Гэтэл хууль бус цуглаан зохион байгуулагч нараас өөрсдийн аюулгүй байдлыг хангах хүсэлт гаргасны дагуу цагдаагийн алба хаагчид үүргээ гүйцэтгэжээ. “Цагдаагийн албаны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсэгт “Цагдаагийн байгууллага алба хаагч нийтийг хамарсан арга хэмжээний хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үед тухай объект, арга хэмжээ болж байгаа газарт нэвтрүүлэхийг хориглосон эд зүйл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн газарт нэвтрэх хүний бие, биедээ авч яваа эд зүйлд биечлэн болон тусгай, техник, хэрэгсэл ашиглан үзлэг хийж болно” гэж заасны дагуу үзлэг хийсэн гэв.

 

Тэгвэл эсгийг яагаад оруулаагүй тухайг лавлахад “ Жагсаал, цуглаа хийх журмын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.8-т Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх” гэж заасан. Бусад түр орогнох байр барих гэдэг нь оромж буюу орогнох байр бэлдэх үйлдэл тул хуульд заасныг хэрэгжүүлэн ажиллаж байна” гэдэг тайлбар өгөв.

 

Олон янзын үзэл бодолтой хүмүүс цугласан газар элдэв эмх замбараагүй байдал үүсэх, суулт зарлаж буй иргэдийн аюулгүй байдалд заналхийлэх эрсдэлийг ч тооцоолох хэрэгтэй санагдана. Тийм ч учраас цагдаагийн алба хаагчид хэн нэгнийг дарамтлахгүй, эрх, эрх чөлөөг хааж, боолгүйгээр хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгэж байна.

 

Харин энэ суултын үеэр хамгийн чухал нэгэн зүйл орхигдож, бүр мартагдаж байна. Цаасан хайрцгаас, цайнаас илүү тэр зүйл бол хүний эрүүл мэнд. Тэд хасах, нэмэх хэмтэй цаг агаарын тогтворгүй байдалд, бороо, цасанд норж, хулдаасан хэвлэлээр биеэ хулдан хоёр хонолоо. Энэ хэдэн хүнийг хамгийн чухаг эрүүл мэндээрээ дэнчин тавьж хавирга нэвт хаврын салхинд хонон, өнжин суух эхлэлийг тавьж, турхирсан, дуудсан эрхмүүд хааччихав аа. Зохион байгуулагч нь тодорхойгүй жагсаал, цуглаан болж, суулт үргэлжилж, “толгойгүй” хэдэн хүн төв талбайд суусаар. Энд хэн нэгний эрүүл мэнд, амь настай холбоотой хариуцлагын асуудалд үүсвэл Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн С.Жавхлан,  УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар, УИХ-ын гишүүн асан Г.Уянга, “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан, “АТОЗ”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун, “Босоо Монгол” хөдөлгөөний тэргүүн П.Шинжээравдан нар хариуцлага хүлээх үү!

 

Муугаар хардахад, “Оффшорын эсрэг” гэдэг үгээр, жагсаал, цуглаанаар  сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсэн зарим хүн хаачив. Тун муугаар бодоход, хэн нэгний эрүүл мэнд, амь нас хохирвол “Бүртгэлгүй хууль бус жагсаал” гэж зугтах вий.

Хууль бус суултын хариуцлагыг хэн хүлээх вэ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 21, Даваа гараг