Жүжигчин Г.Анхбаяр аав болжээ Кевин Дюрантын зун Ерөнхийлөгч Дорнод аймагт ажиллаж байна Хараагүйчүүд өлсгөлөн зарлахаа мэдэгдлээ МАН нэр дэвшигчээсээ гурван тэрбумын хандив авах уу Хаяг, шошгогүй гүзээлзгэнэ худалдаж авахгүй байхыг анхааруулав Монголд тоглож буй хамгийн үнэтэй ЛЕГИОНЕР Хүүхэд хулгайлсан гэх ташаа мэдээлэл тархжээ МАН-ын бүлэг 17.00 цагт үргэлжлүүлэн хуралдана Лэброн Жэймс түүхэн амжилтын эзэн боллоо Арван саяын гоол Блэйк Грипффин плэй офф-д тоглох боломжгүй боллоо Х.Бадамгэрэл “Хуба хаяа”-аар гэр бүлээ дархлаажуулав Райан Рейнольдс: Дараа төрөлдөө шувуу болохыг хүсч байна О.Баасанхүү талбайд гэр барих зөвшөөрөл хүслээ Асашёорү Д.Дагвадорж тулааны спортыг хөгжүүлнэ Солонгос эмч нар 26 хүнд элэг шилжүүлэн суулгасан Лионель Мессигийн үдэш Нголо Канте Английн хөлбөмбөгийн холбооны шилдэг тоглогчоор тодорлоо 2017 онд 458 мянган га талбайд тариалалт хийнэ
Улаанбаатар
Батлан хамгаалахын салбарт мэргэжлийн удирдлага дутагдаж байна
2017.4.17

УИХ дахь АН-ын бүлэг мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ж.Батзандан, З.Нарантуяа, нарийн бичгийн дарга О.Магнай нар оролцсон юм.  АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай:

 

-МАН-ынхан  2016 оны УИХ-ын сонгуулиар иргэдэд амласан мөрийн хөтөлбөрөөсөө буцлаа. Иргэдэд худал ярьж, улс төрийн оноо авч сонгогдсон байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед эрх баригчид өөрсдийнхөө бүсийг чангалж хямралаас гарахын оронд иргэдийн бүсийг чангалж, ард түмэнд ачаа үүрүүлэх хувилбарыг сонгосон гэсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Эрх баригчид долоон төрлийн татвар нэмлээ. Сөрөг хүчний зүгээс эсэргүүцэж, зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан. Тухайлбал, приусны татварыг нэмүүлэхгүй гэдэг санал гаргасан боловч эрх баригчид цахилгаан хөдөлгүүртэй машины татварыг нэмэхээр шийдвэр гаргасан. Үүнээс болж зах зээл дээр машины үнэ нэмэгдэж байна. Онцгой татваруудыг нэмснээр бараа, таваарын үнэ нэмэгдэж байна. Тэтгэврийн насыг нэмүүлэхгүй гэх саналыг АН-ын бүлгээс гаргасан. Харамсалтай нь олонхийн бүлэг нэмэх шийдвэр гаргасан. Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэхгүй гэсэн ч нэмэгдчихлээ. Энэ бүхэн иргэдэд хүнд цохилт өгч байна. Эрх баригчид төсвийн тодотголыг хэлэлцэхдээ иргэний нийгмийн байгууллага, мэргэжлийн холбоод, сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонссонгүй. Эрх баригчид бярдаа хэт эрдэж байна. Энэ нь сайн юманд хүргэхгүй гэж АН-ын бүлэг үзэж байна.  АН-ын ялсан аймаг, сумын Засаг даргыг эрх баригчид батламжлахгүй байгаа талаар орон нутгаас гомдол их ирсэн гэлээ. Тухайлбал, Сүхбаатар аймгийн засаг даргыг батламжахгүй өдийг хүрсэн. МАН хуулийн зөрчлөө арилгахгүй байна.  

 

Цаашлаад Батлан хамгаалахын салбарын үйл ажиллагаа доголдолж байна. Өнгөрсөн долоо хоногт гранат дэлбэрч хоёр алба хаагч амь насаа алдаж, найман цэрэг гэмтсэн. МАН батлан хамгаалах салбарыг бөхөөр удирдуулснаас болж Монголын олон залуу амь насаа алдаж, эрсдэлд орж байна. Батлан хамгаалах салбарт мэргэжлийн удирдлага дутагдаж байгаа. Тиймээс Ерөнхий сайдыг батлан хамгаалах салбарт хариуцлага тооцож ажиллахыг манай бүлгийн зүгээс шаардаж байна хэмээлээ. 

Н.Энх

Батлан хамгаалахын салбарт мэргэжлийн удирдлага дутагдаж байна
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 24, Даваа гараг