Г. Уртнасан яллаа А.Батцэцэг хоёр дахь барилдаандаа ялагдлаа ”Имарт хороолол” салбар ажилтан сонгон шалгаруулж байна П.Орхон эхний барилдаандаа цэвэр яллаа Монгол дасгалжуулагчид Тайваний баг санал тавилаа Э.Даваачимэг яллаа А.Батцэцэг эхний учраагаа яллаа Бяцхан уран бүтээлчдийн үзэсгэлэн нээгдлээ Засардаггүй Жон Жонсын замнал дуусав уу Хойд Солонгос шинэ пуужинтай болжээ Тээврийн хэрэгслийг Авто худалдааны цогцолборт бүртгэнэ Гурилын үнэ нэмэгдэхгүй Багахангайчууд дэд бүтэцдээ түшиглэн дагуул хот болохыг хүсч байна Нүүрсний экспортын талаар санал солилцлоо Баатарлаг эрсдээ туслах аян тоглолтоор үргэлжилнэ Кэри зургаа фотошопоор янзалжээ Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболд, Б.Баатар нарын утасны яриаг гаргаж тавь ДАШТ-ий салхийг хагалж, манай 4 бөх барилдана Хөшигийн хөндий чиглэлийн хурдны замын ажил 44.1 хувьтай байна Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг огцруулах асуудлаар гишүүд юу хэлэв
Улаанбаатар
Иж бүрэн болон биелэлтийн шалгалтын хуваарь батлагдав
2017.4.17

Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын 2017 оны үндсэн зорилтыг хэрэгжүүлэх, гамшгаас хамгаалах эрхзүйн орчин, байгууллагын стандартыг бий болгох, гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, улсын хяналт, шалгалтын үр дүнг дээшлүүлэх зорилгоор Онцгой байдлын ерөнхий газраас харьяа салбар, нэгжүүд, төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, улсын нөөцийн анги, салбаруудад иж бүрэн болон биелэлтийн шалгалт хийх нэгдсэн хуваарь батлагдлаа.

 

Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Говь-Алтай, Увс, Завхан, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар, Улсын нөөцийн салбарууд, Давтан сургалт, сэргээн заслын төв, нийслэлийн Багахангай, Чингэлтэй, Хан-Уул, Налайх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Нийслэлийн Аврах анги иж бүрэн шалгалтад хамрагдах юм байна.

 

Харин ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газар, Улсын нөөц, хүмүүнлэгийн тусламжийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Багануур, Баянгол дүүргийн Онцгой байдлын газар, Гамшиг судлалын хүрээлэн, Хангалт үйлчилгээний анги, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газруудад биелэлтийн шалгалт хийнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Иж бүрэн болон биелэлтийн шалгалтын хуваарь батлагдав
Shuud.mn
сонин хачин
2017 оны 8-р сарын 23, Лхагва гараг