Гаалийнхан ажиллаж байна Жазз хөгжмийн өдөр тохиож байна Парламентын гишүүдийн тоог нэмэх үү АИХ-тай байх эсэхийг хэлэлцэж байна Парламентыг хоёр танхимтай болгох уу Улаанбаатарт 24 хэм дулаан байна Үсээ засуулбал эрч хүч сайжирна Эерэг, сөрөг талын мэдээллийг тэнцүү өгөх ёстой Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг сунгах уу Засгийг ”давхар дээл”-гүй болгох уу Дурсгалын зургаа татуулав Япон дахь монгол судлаачдын форум болно “Монголиа Опен”-д ирсэн хүчтэнүүд Тоттенхэм клуб Уэмблид тоглоно Ерөнхий сайд танхимаа бүрдүүлэх нь зөв үү ЕАБХАБ-ын шинжээчид Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглана Аавын тарьсан хор уршиг Домогт Ларри Бөрд ажлаа хүлээлгэн өглөө Хэсгийн хэлэлцүүлгээр үргэлжилнэ Нэн хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна
Улаанбаатар 17°
Суулт зарласан иргэний биеийн байдал мууджээ
2017.4.17

Гэрэл зургийг MPA.mn

 

“Ард түмний онц түр зөвлөл” төрийн бус байгууллагаас “Хуулиа дээдэлье, оффшорчдыг шалга” жагсаалыг Сүхбаатарын талбайд зохион байгуулсан бөгөөд үргэлжлүүлэн суулт зарлаад байна.

 

Суулт зарласан иргэдийн нэг 23 настай залуугийн биеийн байдал муудаж, цагдаагийн байгууллагын тусламжтайгаар эмнэлэгт хүргэгджээ.

 

Өнгөрөгч бямба гарагийн 14:00 цагт уг жагсаал эхэлсэн. Хуулийн дагуу жагсаал, цуглаан 16:40 цагт тарсан ч хэсэг иргэд суулт зарлаж, зохих зөвшөөрөлгүйгээр өнөөдрийг хүртэл суултыг үргэлжлүүлээд байгаа юм.

 

Суулт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Цаашид иргэдийн биеийн байдал муудаж, эрүүл мэндэд нь хохирол учирвал хууль бус суулт зарласан “Чөлөөт ахмадын холбоо”-ны тэргүүн Г.Баасан, “АТОЗ”-ийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун, нар хариуцлага хүлээх үү.

 

Г.Тэгшсүрэн

Суулт зарласан иргэний биеийн байдал мууджээ
Shuud.mn
сонин хачин
2017 оны 4-р сарын 30, Ням гараг