Жуд Лоу: Шар хэвлэл гэдэг зүйл амьдралыг баллаж байна Ө.Энхтүвшин та өөрөөсөө ич, зөв зөнө Багш нар энэ онд багтаан цалингаа 50 хувь нэмүүлэхийг шаардлаа Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган болно НБА: Нээлтийн тоглолт ба гэмтэл бэртэл “Нийслэлийн иргэний дагаж мөрдөх зөв 10 дадал”сургалт болов Журмын нөхөд маань надад албан тушаал ”тулгасан” Марк Овермарс Арсеналтай нэгдэнэ Эдийн засгийн байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ Засгийн газрын өргөтгөсөн хуралдаан болно Сайд нарын томилгоог хэлэлцэж эхэллээ Дотуур байрны оюутнуудыг эерэг хандлагад уриална “Таван сая доллар босгосон анхны технологийн компани” Орон сууцны борлуулалт өсчээ Сөрөг хүчнээ бүү бас, эрх баригчид аа Я.Санжмятав ОУПХ-ны Ассамблейн 137 дугаар чуулганд үг хэллээ Трансжендер тамирчны асуудал Шинэ Засгийн газарт шаардлага хүргүүлнэ Дэд хурандаа Ш.Баасандоржийг ОБГ-ын даргаар томиллоо Засгийн газрын гишүүдийн томилгоог хэлэлцэнэ
Улаанбаатар
Амиа алдсан ахмад 10 цэргийнхээ амийг аварсан уу
2017.4.17

 

Ийм мэдээлэл цахим орчинд тархаж эхлээд байна. Баттай мэдээлэл биш ч урьдчилсан үзлэгээр ийм дүгнэлт гарсан бололтой. Хэргийг эргэн сануулвал, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн алба хаагчид цэргийн хээрийн төлөвлөгөөт бэлтгэлд Тавантолгой дахь сургалтын баазад гарч байхдаа харамсалтайгаар амиа алдсан билээ.

 

Төлөвлөгөөт цэргийн бэлтгэлийн үеэр байлдааны гранат дэлбэрч, ахмад Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд нар амиа алдсан. Мөн найман цэрэг гранатаас үсэрсэн хэлтэрхийд өртөж их, бага хэмжээгээр шархадсан юм. Тэгвэл талийгаач Б.Мөнгөншагай гранат дэлбэрэх нь тодорхой болсон учраас өөрийн биеэр дарж хэвтэн бусад цэргүүдийнхээ амийг аварсан гэх мэдээлэл сошиал орчинд тараад байгаа юм. Энэ мэдээлэл ч үндэслэлтэй байх магадлалтай.

 

Хэрвээ энэ гранат ямар нэг халхавчгүйгээр шууд дэлбэрсэн бол 50-250 метрт байгаа бүх амьд биетийг устгах чадалтай гэдгийг ЗХЖШ-ын удирдлагууд мэдэгдсэн. Тиймээс өөрийн алтан амиар цэргүүдээ аварсан байх магадлал өндөр байгаа юм. Шүүхийн шинжилгээний дүгнэлт эцсийн байдлаар гараагүй байгаа.

 

Энэ мэдээлэл үнэн гэдэг нь батлагдвал эдгээр зоригт эрсийг Улсын баатар цолоор нэхэн шагнахад ч буруудахгүй. Б.Мөнгөншагай, Б.Ариунболд нар энхийг сахиулагчид байсан бөгөөд шаардлагатай гэвэл бусдын төлөө ч амиа өгөхөд бэлэн, эх орны цэрэг болон бэлтгэгдэж байсан. Талийгаачдын амиа алдсан явдал хэрвээ ЗХЖШ-ын удирдлага, эсвэл тэнд ажиллаж байсан удирдлагуудын буруутай үйлдлээс болсон бол Батлан хамгаалах яам хатуу хариуцлага тооцно гэдгээ ч мэдэгдээд байгаа билээ. Шүүх эмнэлгийн дүгнэлт л одоо энэ бүх эргэлзээ дагуулсан асуудлуудад хариулт өгөх учиртай.

 

Б.Эрхэс

Эх сурвалж: mminfo.mn

Амиа алдсан ахмад 10 цэргийнхээ амийг аварсан уу
Shuud.mn
сонин хачин
2017 оны 10-р сарын 18, Лхагва гараг